“Өргөө” амаржих газрын үүдэнд автомашинд амаржсан эхийн талаарх мэдээлэл нийгмийг бухимдуулж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг огцрохыг шаардсан. АН-ын бүлэг, МАН-ын зарим нөхөд ч дэмжиж, Засгийн газарт шахалт үзүүлж эхэлсэн тул өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж байв. Харин УИХ-ын ирэх сонгуулийн чимээ ойртсон энэ цагт Засгийн газрын бүрэлдэхүүнээ хэвээр авч үлдэхийн тулд Ерөнхий сайд олон түмнээс, эх, түүний ар гэрийнхнээс уучлалт гуй хэмээн сайдад үүрэгдсэн мэдээ байна. Энэ ч ёсоор болж, С.Энхболд сайд Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Автомашиндаа амаржсан эх болон нөхрөөс нь Эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа өмнөөс уучлал хүсье. Миний уучлал хүсэж байгаа шалтгаан бол нөхрийг нь орж ирэхэд эх баригч харилцаа, хандлагын асуудал гаргасан юм билээ. Түүнд ёс зүйн хариуцлага тооцно. Бид камерыг нь шүүж үзсэн. Төрөлтийн хоёрдугаар үе эхэлчихсэн үед тээвэрлэх ямар ч боломж байдаггүй. Тухайн үед эх баригч тэр л тусламжийг үзүүлсэн. Иргэдийн шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл нь нярайг эхийнх нь футболкоор ороож, цээжинд нь наасан гэх. Энэ бол үзүүлж болох эхний тусламж, үйлчилгээ. Надад өгсөн мэдээллээр, өнөөдрийн байдлаар эх болон нярайн биеийн байдал хэвийн. Хүүхэд жин алдагдалтай. 2370 гр төрсөн. Тиймээс халдвараас сэргийлэх эмчилгээ хийж эхэлсэн " гэв.
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ