Хоёр сэтгүүлч Лондонд хэл сурах гэж явсныхаа төлөө Ерөнхий сайд асан Сү.Батболдын охин Б.Бадамхандад сошиалаар баахан баалуулав. Хөрөнгө мөнгөтэй өөрсөдтэй нь зэрэгцэн Лондонд амьдарч, сурч байгаа нь түүнд огтхон ч таалагдаагүй бололтой. Улны иргэд тэдэнтэй эн зэрэгцэн сурч боловсрох эрхгүй гэнэ. Эсвэл хэн нэгнийг магтан дуулсны төлөөсөөр сурч байна эс бөгөөс авлига хэмээн илт хардаж, нэг явсных хэлний наад захын мэдлэгээ сайжруулаарай даа хэмээн даапаалж амжив.
Гэтэл энэхүү дуулиан тасраагүй байтал Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун гэр бүлийнхээ өмнөөс мэдэгдэл гарган, Хөгжлийн банкны хэрэгт гэрчээр дуудсанд бухимдан, шүүхээр далайлган айлгав. “Түмэнхишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдгээр нь Х.Баттулга, Б.Намуун, Б.Номуун, Б.Хүлэгт нарыг Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудсан юм. Мэдээж бүх нийтийн өмнө далан булчирхайгаа дэлгэж, тоочиж суух нь тэдэнд ичгэвтэр байгаа. Тиймдээ л ийн давлиун загнаж, мэдэгдэл гарган сүржигнэж байна.
Ер нь, ажаад байхад томчуудын охид том л байдаг бололтой. Бусдыг өөрсдийнхөө дээр тавих дургүй, энэхүү ааш аягаа ил тодоор илэрхийлчихнэ. Нэр төр ярьж, эрхэд минь халдвал дэмий шүү хэмээн цагдаа, шүүхээр далайлгана. Тэдэнд л нэр төр, алдар хүнд байдаг гэж ойлгодог бололтой.
Сонсголд Х.Баттулгын гэр бүлийг гэрчээр дуудсан ч тэд энэ маягаараа очихгүй бололтой. Харин гэрчээр дуудсаныхаа төлөө нэр төрд нь халдсан болж, Б.Энхбаяр гишүүн шүүхэд дуудагдахад бэлэн байх шиг. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр анхны сонсголд гэрчээр дуудахад тодорхой шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулна хэмээсэн. Мэдээж, олигархиудад энэ бол инээдэм. Жирийн иргэнд бол ханиадам юм.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо