“Транспэрэнси Интернэшнл” ТББ авлигын төсөөллийн индексийг танилцууллаа. Энэ талаар тус байгууллагын тэргүүн, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “2020 онд Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал улс төрийн нам, улс төр дахь хувийн ашиг сонирхлыг авлигын төсөөллийн индексээр харуулахыг зорьсон. 2021 оны хувьд цар тахалтай байсан үед авлига ямар түвшинд байна, яаж тэмцэж байна вэ гэдгийг чухалчилсан.
Монгол Улс авлигын индексээр 100 онооноос 33 оноо авч, нийт 180 улсаас 116-д жагсч, бүс нутгийн хамгийн авлига багатай оронд Шинэ Зеланд, Сингапур багтжээ. Дэлхийн жишгээр бол, 30-аас доош оноотой бол авлигажсан улс гэж ойлгож болно. Тиймээс Монгол Улс 33 оноо авсч авлигажсан улс гэсэн индекст багтжээ. Мөн 50-60 оноо руу дөхөх тусам авлигын түвшин дундаж, 70-аас дээш гэвэл авлига буурсан гэж ойлгож болно. Хамгийн авлигад идэгдсэн оронд Ази номхон далай, Зүүн төвийн орнуудаас Камбож, Мяьмар, Хойд Солонгос орж, сүүл мушгиж байна.
Монгол Улсын хувьд 33 оноо, бүс нутгийн хувьд 45 оноотой гэж үзэж болно. Бүс нутгийн хэмжээнд хамгийн өндөр оноо авсан нь Гүрж улс байна. Төв Азийн улс орнуудаас Киргиз 27 оноотой, Казакстан 36 оноотой буюу биднээс гурван оноогоор илүү явж байна.
Бусад бүс нутгийн хувьд хамгийн авлига ихтэй нь Сахарын доод бүсийн Африк дундаж оноо нь 32 байна. Дараа нь умард, хойд Африкийн улс орнууд 38, Америкийн бүс нутгийн хувьд 43, хамгийн авлига багатай нь Баруун европ буюу Европын холбооны улс 66 оноотой байна. Авлига эдийн засаг улс төрийн асуудалтай салшгүй холбоотойг бидний судалгаа харуулдаг “ гэлээ.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ