МАХН-ын дарга Н.Энхбаяр тусгаар тогтносон Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг сайн дураараа бичиж, ном болгон эмхэтгэснээ Төрийн ордны хаягаар Монголд суугаа гадаад улсын Элчин сайдын яамд, элчин төлөөлөгч нар руу явуулж, санал аваад эхэлжээ.
Гайхширсан Элчин сайд, яамд баахан асуулгыг Гадаад харилцааны яам руу илгээж, хариуд нь энэ Засгийн газрын байр суурь биш. Албан бус гэсэн тайлбар хийх их ажилтай болсон байна.
Н.Энхбаярын хувьд өөрийнхөө бичсэнийг 1992 оны Үндсэн хуулиас хавь илүү. 1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг нь болсон. Харин ч бид санхүүгийн нэг ч дэмжлэггүйгээр энэ хуулийн төслийг боловсруулж, гаргалаа. Хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлж, тэд шүүх учиртай. Миний энэ хуулийн төсөлд олон шинэлэг зүйл заалтыг оруулж өгсөн гэж байв. Зах зухаас сонирхуулбал,
-Улстөрчдөд хариуцлага тооцож, огцруулдаг байх,
-Тогтвортой Засгийн газартай болох,
-Гүйцэтгэх эрх мэдэл олон толгойтой байгааг таслан зогсоох,
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох,
-Тангарагтны шүүхтэй болох,
-ҮХЦ-ийг татан буулгаж, Дээд шүүхэд нэгтгэх,
-Олон намын тогтолцоонд шилжих,
-Орон нутагт улс төрийн намын үйл ажиллагааг хязгаарлах,
-Үе Үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан эрхмүүд УИХ-ын гишүүнээр ямар ч квотгүйгээр сонгогдох зэргийг оруулж өгч, хамгийн гол нь олонхын саналыг тусгаж өгсөн хэмээж байв. Н.Энхбаяр “20 гаруй нам Үндсэн хуульд шинэчлэл хийх тунхаг бичигт гарын үсэг зурсан. 1992 оны Үндсэн хуулийг шинэ хуулиар солих нь хамгийн зөв гарц гэдэгт санал нэгдсэн” гэсэн юм.
Эдгээрээс харахад, хуулийн төсөлд тусгасан заалтад хувьсгалын бус хувь Н.Энхбаярын бодол санаа нэвт шингэсэн. Эрх ашиг, ямбандаа тааруулсан нь илт харагдаж байна.
Үндсэн хуульт, төрт улсын 30 жил дагаж, мөрдөж ирсэн Үндсэн хуулийг нэг л өдөр үгүйсгэж, шинээр бичсэнээ гаргаж ирэн үүнийгээ санал авах нэрийдлээр Элчин сайд, яамдад тарааж буй нь улсаа хорлосонтой агаар нэг юм. Шоронд бичсэн хууль гэж яригдаад буй нь ортой ч байж болох. Тэгээд ч энэ миний эх орон, эгэл түмэндээ барьж буй бэлэг хэмээсэн. Харин эсрэгээрээ бэлэг бус балаг болоод байна.
Дипломат алба, ёсыг даван байж хувь хүний тоглолт хийж суугаа Н.Энхбаярын хууль бус энэ үйлдлийг хязгаарлах эрх мэдэлтэн байна уу. Тусгаар тогтносон Монгол Улс байж, жижиг намын даргад улсынхаа бүтэн байдлаар тоглуулан, 30 жил мөрдөж ирсэн Үндсэн хуулиараа оролдуулан суух нь хэр зохистой вэ. Эцэстээ энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдсан, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой үйлдэл гэж ойлгогдохоор байна.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна