Улс орны нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэгдэх шат нэгдүгээр сарын 26-ны өдрөөс орон даяар эхэлсэн юм.
Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны хоёрдугаар сарын 2-нийг хүртэл зохион байгуулна.
Санал асуулгын нэгдэх шатанд урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна. Үүнд, Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд улсын хэмжээнд 1570 иргэнийг нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамруулж буй.
Зөвлөлдөх санал асуулгын агуулга нь зургаан бүлгээс бүрдэх юм. Үүнд,
-Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага,
-Парламентын ардчилал,
-Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах,
-Нийгмийн тулгамдсан асуудал,
-Бусад гэсэн агуулгын хүрээнд нийтдээ 30 асуулт боловсруулж, 0-10 хүртэл оноогоор үнэлнэ.
Түүнчлэн Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдэд ҮСХ-ноос талархлын бичиг, 10000 төгрөг өгч байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ