АТГ “Нүүрсний” 17 хулгайчийг зарласнаас хойш нам гүмхэн болсон. Үлдсэнийг хэзээ зарлах вэ хэмээн иргэд хааяадаа нэхдэг ч мөн л чимээгүй байна.
Харин дээрх 17 хүний дунд УИХ-ын долоон гишүүн байгаа бөгөөд тэдний нэг нь Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд юм. Тэрбээр дуугүй яваад байхад номхон тэмээ ноолоход амар гэгчээр оролдож байна. Надад нүүрстэй холбоотой ямар ч бизнес, холбоо сүлбээ байхгүй хэмээн мэдэгдэж байсан билээ.
Харин Архангай аймгаас итгэл хүлээн сонгогдсон Ж.Мөнхбатын тухайд тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа БНХАУ-ын аж ахуйн нэгжид таван сая тонн нүүрс худалдахаар тохиролцсон гэх дуулианд холбогдсон ч тэгсхийгээд намжсан. “Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хүрээнд түүнд холбогдох үйлдлийг дахин нягталж, хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжийн байранд нь нэгжлэг хийсэн билээ.
Ямартай ч, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат гишүүдийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нүүрс олборлох, борлуулах, хилээр гаргах гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаанд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хамаарал бүхий хүмүүсээ оролцуулж, далдаас удирдаж байсан хэмээн сэжиглэж, мөрдөн шалгасан бөгөөд өдгөө яллагдагчаар татаж, тогтоолтой нь танилцуулахаар болсон байна. Яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зурсан тохиолдолд уг хэргийг шүүхээр шийдвэрлэх бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрх хөндөгдөх юм.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ