surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Нийслэлийн бүх автомашинд гуравдугаар сарын 1-нээс цахим гэрчилгээ олгоно

Нийслэлийн бүх автомашинд гуравдугаар сарын 1-нээс цахим гэрчилгээ олгоно

Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй бүх автомашинд гуравдугаар сарын 1-нээс цахим гэрчилгээ олгож эхэлнэ. Нийт 450 байршил, 160 уулзвар, гарц болгон дээр суурилуулсан уншигч төхөөрөмж гэрчилгээгээ авсан замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгслийг бүртгэж авна. Ингэснээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, татвар, даатгалаа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг бүртгэлжүүлснээр цаашид замын хөдөлгөөнд орох боломжгүй болох аж.

Гэрчилгээг тээврийн хэрэгслийнхээ салхины шилэнд байрлуулах ба дөрөвдүгээр сарын 1-нээс бүрэн ашиглаж эхлэхээр төлөвлөжээ. Цахим гэрчилгээг анхны удаад Засгийн газраас үнэгүй өгнө. Хаясан, гээсэн тохиолдолд тодорхой төлбөр төлж, авах ба гэрчилгээг хотод 100 гаруй цэгээр тараах юм байна. 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1