Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр эн тэргүүнд “Мета” компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдлийг ирэх ирэх даваа гаригт өгнө. Шалтгаан нь хувь хүндээ биш. Туурга тусгаар улсын төрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ингэж илтэд гүтгэж болохгүй. “Мета” компанийн хувьд улс орны дотоод хэрэгт оролцох эрхгүй. Монгол Улсын төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулж, Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ зэргээр дарамт үзүүлсэн. Тиймээс надаас уучлалт гуйх шаардлага тавьж, гуйхгүй бол шүүхэд хандана гэв. Тэрбээр хэвлэлийнхний асуултад хариуллаа.
-Хөгжлийн банкны хэргийн явцын талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгөөч. Мөн шүүх хуралдааныг хийх байрны хүрэлцээ муу талаар дурдаж байсан?
-Нүүрсний гэх хэрэгт 70-80 хүнийг шалгаад яваа. Энэ хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч З.Болдбаатарт хуваарилагдсан. Нийт 87 хүнийг шалгаж, 500 гаруй хавтаст хэргийг уншина. Цагаан сараас өмнө урьдчилсан хэлэлцүүлгийг зарлана гэсэн товтой байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс надад хүсэлт ирүүлсэн. 87 оролцогчтой хэргийг явуулах шүүх хуралдааны танхимыг шийдвэрлэж өгөх хүсэлт ирүүлсэн. Би НЗДТГ-т өнөөдөр хүсэлт тавьж, Улаанбаатар чуулгын байранд шүүх хуралдаан явуулах боломж, нөхцөлийг хангаж өгөх хүссэн гэв.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Учралын гэгдэх хуульд хориг тавьсан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхийлөгчийн зүгээс Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавьсан. Миний хувьд энэ хуульд хориг тавихгүй гэсэн кнопыг дарна гэв.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ