О.Мөнхжингийн гадаад, дотоод дахь сурталчилгаа, ганган тансаг хэрэглээ, уран үгэнд нь уярсан хүмүүс койноор их хэмжээний ашиг олж болох нь хэмээн ухвар мөчид сэтгэснийхээ горыг өнөөдөр амсаж байна.
Хашаа байшингаа зарж, зээл авсан эмэгтэй 142 саяыг койнд оруулж, хоёрхон саятай үлдсэнээ уйлагнан хэлж, цагдаа, хүчний байгууллагынхан ч "Их Бит" ХХК-ийн “IHC” койны хэрэгт эл койныг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн гэх Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж эхэлснээ мэдэгдсэн.
О.Мөнхжин нь төрсөн эцэг, хадам эх,хадам эгч, хүргэн дүү нарынхаа нэр дээр 12 тэрбумын үнэлгээ бүхий 2,2 тэрбум ширхэг IHC койн оруулан ирж, худалдан борлуулж, 3,4 сая ам.долларыг гадаад улсын FTX бирж рүү гаргасан болохыг цагдаа нар тогтоосон.
Өглөөнөөс хойш хохирогчид болоод цагдаа нар ар араасаа мэдээлэл хийн удаагүй байтал О.Мөнхжингийн ар гэр, ажлын өрөөнд нь хууль, хүчнийхэн нэгжлэг хийн, эд баримтыг хураан авсан билээ. Үүнд, ундууцан, эгдүүцсэн О.Мөнхжин бичлэг хийн “Би хүмүүсийг койн ав гэж шахаагүй. Энэ талын мэдлэггүй бол битгий ав. Авах тохиолдолд мөнгөнийхөө багахан хувийг оруул гэж харин ч эсрэгээрээ зааж, зөвлөж анхааруулж байсан. Тэгсэн өнөөдөр намайг буруутгаж, би л хүчээр ав хэмээн шахаж, хохироосон мэтээр ойлгуулж байна” гэв.
Мэдээж, тэрбээр иргэдийг шахаагүй ч койн тойрсон шунал хөдөлгөх постууд, хялбар аргаар мөнгөө өсгөж авч болох юм гэсэн сэтгэгдэл, сэдлийг харин төрүүлж чадсан билээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ