Улс төрчдийн мөнгө угаах гэмт хэрэгтэй анхнаасаа хамаарал бүхий явж ирсэн Хөгжлийн банк асуудлаа шийдэхийн тулд аргаа ядаж, тамаа цайж байна. Ингэж хэлэхийн учир нь үе үеийн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг Засгийн газраас томилж иржээ. Ингэхдээ уг банк дөрөвдэхь гүйцэтгэх захирлынхаа нүүрийг үзэж байгаа юм. Харин гүйцэтгэх захирал Н.Мандуул нь өдгөө Засгийн газартайгаа хамсаж, муу зээлдэгчдээ шууд ил болгох оролдлого хийж, тэдгээр зээлдэгчид нь хэн нэгэн улс төрчтэй нэр холбогдох болов. Улс төрийн маафаан, марзан дуулиан л дэгдээх ажээ. Тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн томилгоогоор энэ албыг хаших болсон. Одоо тэд үлээсэн шүгэлдээ өөрсдөө ээдэрч, будилж эхэллээ. Учир нь “Муу зээлээ төлүүлж, цаашдын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан 20 том төслийг санхүүжүүлэх зорилгоо бага багаар салхинд хийсгэж байна. Тэрхүү төслийг санхүүжүүлэхэд эхний ээлжинд 57 их наяд, бүрэн хэрэгжүүлэхэд 100-200 их наяд төгрөг шаардлагатай. 2022 онд нийт актив нь 3.2 их наяд. Нийт зээлийн актив нь 55.3 хувь нь чанаргүй үзүүлэлтэй. 2022 оны есдүгээр сарын 15-ны байдлаар 634 тэрбумын эргэн төлөлттэй байгаа юм. Гэтэл энэ оны сүүлээр 800 сая ам.доллар буюу 2.2 их наядыг гадагш төлөх хүлээгдэлтэй байгаа ийм нэгэн чадамжгүй банк, Засгийн газартайгаа хамсан ирээдүйгээ барьцаалан шүгэл үлээжээ.
ҮЛЭЭСЭН ШҮГЛИЙН УЧИР ШАЛТГААН
Нэгдүгээрт :
Хөгшин хонины насгүй болсон Хөгжлийн банкыг дампууруулсан нэр зүүхгүйн тулд Засгийн газар эрх ямба нь ганхаагүй ховдог ах нараа цоллон дуудаж, өрийн дэвтэр рүү нь түлхсэн байх магадлал өндөр байна. Түүнчлэн намаа цэвэрлэж, ямбатай ах нараа нэг мөр буулган авах, хүчийг нь сулруулах оролдлого хийв.
Хоёрдугаарт :
Нийгэмд үүсээд буй иргэдийн бухимдлыг гол менежментээ болгон шүүхийн бус дамжлагаар зээлийн төлөлтийг түргэсгэх арга хэмжээ авч байна. Энэ нь энэ оны сүүлээр 2.2 их наядын зээлийг төлөх, цаашлаад Засгийн газрын баталгаатай гадаад өрийн тэлэлт, эрсдэлийг барьж, нэмж бонд босгох зорилго агуулж байна.
Гуравдугаарт :
Асуудалтай зээлдэгчдийн барьцааг үнэгүйдүүлж, мөнгөний шинэ тоглогчдийг оруулж ирэх мөн Засгийн газар байр сууриа бататгах стратегийн бодлого хэрэгжүүлж байна уу.
Энэ мэт олон хардалт төрүүлэх Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны шүгэлдээ өөрсдөө хариултгүй болж улалзсан улаан нүдээр тэргүүнтэй бүхэн рүү тонгочих ч эрх мэдлийн өмнө бөхөлзөн дэнчигнэж байгаа нь илт.
ХӨГЖЛИЙН БАНКАА АВРАХ ГАРЦ ҮЛДЭВ ҮҮ
Төрийн оролцоотой банкууд тухайн улсын хөгжилд нэмэр болохоос илүү нэмээс болох нь олон улсад үзэгдэл төдий зүйл болсон.Хамгийн амжилттай яваа нь Зүүн Азийн хөгжлийн банк. Түүнчлэн Япон,БНСУ-ыy хөгжлийн банк харьцангуй зөв гольдролоор хөгжиж ирсэн ч ганхах хандлага ажиглагдаж байсан юм. Харин эдгээр улсууд тэр үедээ цаг үеийн нөхцөлд тохируулан томоохон бодлогын өөрчлөлт хийж байжээ. Харин манай улсын хувьд 2011 Хөгжлийн банкыг байгуулж, БНСУ-аас удирдлагын багаа босгон үйл ажиллагаа эхлүүлсэн ч төдөлгүй Засгийн газраас гүйцэтгэх захиралыг томилох болов. Ингэснээр Засгийн газар баталгаатай бонд үүсгэж, үүнийгээ хувааж мэрэх замаар хөгжүүлж иржээ.
Энэ хооронд Хөгжлийн банкны хуулиа өөрчилсөн ч улс төрийн хамаарлаасаа огт холдож чадаагүйг их хэмжээний ашиг сонирхлын зөрчилтэй зээлийн түүхүүд гэрчилнэ. Өөрөөр хэлбэл 2020 оны долоодугаар сараас хойш огт зээл олгоогүй Хөгжлийн банк Засгийн газрын үлээсэн шүглийг сэтгэл түгшин хүлээж байсан гэлтэй.
Харамсалтай нь энэ шүгэл ордноо тойрон бужигнаж, залхаалтын ширээний ард мартагдах төлөвтэй байна.
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ