surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 10 жилийн өмнөхөөс 2.2 дахин өслөө

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 10 жилийн өмнөхөөс 2.2 дахин өслөө

Монгол Улсын эдийн засаг элгээрээ мөлхсөн хүнд жилүүд болж байна. Улмаар Монголбанкнаас эдийн засгийн байдал цаашид хэрхэх талаар таамаглал гаргажээ.
 
Өнгөрсөн жил Монголбанк инфляцыг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ тав дахин нэмэгдүүлж 13 хувьд хүргэсэн. Гэсэн хэдий ч инфляц хязгаарлагдахгүй бодит хүү сөрөг хэвээр байгаа учир ирэх онд ч бодлогын хүүгээ нэмэх нь. 

Ийнхүү Монгол Улсын инфляц хязгаарлагдахад бэрх болж, гадаад өр гаарч, иргэдийн эдийн засгийн байдал улам хүндэрсээр байна. 

Манай улсын нийт гадаад өр өнгөрсөн оны III улиралд 32.4 тэрбум ам.долларт хүрсэн. Мөн Засгийн Газрын өр ДНБ-тэй харьцах харьцаа өнгөрсөн оны III улиралд 67.8 хувьд хүрсэн. Үүнтэй холбогдуулан Дэлхийн Эдийн Засгийн форумаас гаргасан эрсдэлийн тайлангаар манай улсыг энэ онд өрийн дарамтын асуудалтай тулгарахад бэлтгэлтэй байхыг сануулаад байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1