surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ахмадуудын тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь бус төр төлж барагдуулна

Ахмадуудын тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь бус төр төлж барагдуулна

Өндөр насны тэтгэвэр авч буй ахмадуудыг 81 хувь нь буюу 450 мянган настан тэтгэврийн зээл авсан гэсэн тоон судалгаа бий. Зээлтэй ахмадууд өвчин зовлон, болоод зуурдаар нас барахад тэтгэврийн зээлийн үлдэгдлийг ар гэр, үр хүүхдүүд нь төлдөг харгис тогтолцоо бий. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Туваан "Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай" хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьж, хаврын чуулганы эн тэргүүнд хэлэлцэхийг хүслээ.

Зээлтэй ахмадуудад нэн таатай энэхүү хуулийн төслөөр өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэд банкнаас тэтгэврийн зээл авсан боловч төлж дуусаагүй байхдаа нас барсан бол тэтгэврийн зээлийг нь чөлөөлж, чөлөөлсөн тэтгэврийн зээлийг төрөөс банкинд олгохоор зохицуулалт хийж байгаа аж. Энэ талаар хуулийн төсөл санаачлагч Ц.Туваан “Нас барсан тохиолдолд зээлтэй ахмадын зээлийг ар гэрийнхэн нь төлдөг. Иймд нас барсан өндөр настнуудын тэтгэврийн зээлийг чөлөөлөх ёстой гэсэн үүднээс тус хуулийн төслийг санаачилсан. Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувь нь ядуу гэсэн статистик  тоо бий.  Эдгээрийн дийлэнхийг тэтгэвэр авдаг ахмадууд эзэлж байна. 

Тэгээд ч улсад насаараа ажиллаж, нийгмийн даатгал төлчихөөд маш бага тэтгэвэр авдаг. Ахмадууд ийн олноороо тэтгэврийн зээл авч буй нь тэтгэврийн хэдхэн төгрөг амьдралд нь хүрэлцэхгүй байгаатай холбоотой. Тэтгэврээс өөр орлогогүй ахмадууд амьдралынхаа хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээл авч байгааг буруутгах аргагүй. Түүнийгээ төлж чадахгүй насан эцэслэж, үр хүүхдэдээ өр үлдээж байгаадаа ахмадууд сэтгэл нь өвддөг. Тиймээс энэхүү хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлж, батлах нь хамгаас чухал байна” гэв. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1