Засгийн тэргүүн “Нүүрсний” хулгайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэгдэж, ажлын хэсгийг өргөтгөхөөр болсон байна. Ганц Нүүрсний бус бусад авлига, албан тушаалын хэргүүдийг ч шуурхайлахыг үүрэг болгож, ойрын үед үр дүнг танилцуул хэмээжээ.
Мөн авлига, албан тушаалын хэрэгт сэжигтэн, яллагдагчаар шалгуулж байгаад оргон зайлсан нөхдийг Олон улсын гэрээ, конвенцийн дагуу ойрын хугацаанд эх оронд нь авчрах. Зохих хариуцлага, ял шийтгэлийг нь хүлээлгэхийг даалгасан байна. Үүнд, Нүүрсний хэргийн гол хүн болох “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Н.Удаанжаргал, хилийн цаанаас мэдэгдэл хийж суудаг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, казино хэсэж, мөрийтэй тоглож явдаг Т.Бадамжунай нарыг онцолжээ.
Н.Удаанжаргалын хувьд 2022 оны аравдугаар сард БНСУ-д ажлаар явж байхдаа оргон зайлж, АТГ хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгдөг. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2018 оны дөрөвдүгээр сард БНСУ-руу ажлаар явж, түүнийг АТГ-аас шалгах болохоор оргон зайлчихлаа хэмээн мэдээлэл гарч эхлэхэд “Би удахгүй Монголдоо очно” Надад айж, ичээд байх зүйл алга” хэмээж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл ирээгүй, эсрэгээрээ гэр бүлээ татан АНУ-д оршин сууж буй юм. Тиймээс ЦЕГ, АТГ олон улсын эрэн сурвалжлах алба Интерполоор эрэн сурвалжилж, дээрх нөхдийг шилжүүлэн авах хүсэлтийг албан ёсоор тавихаар болсон байна.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй