“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр 6 цагт товлоод байсан бол Т.Мөнхбаярын эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлуулжээ. Түүнийг “Салхитын мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил-“ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд 1 тэрбум 217 сая төгрөг, мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1 тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татаад байсан юм. Ингээд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн
-22.4 дүгээр зүйлийн 2 буюу нийтийн албан тушаалтан хахууль авах
-22.5 дугаар зүйлийн 1 буюу хахууль өгөх
-18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөнгө угаах гэж тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ