surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

УЦУОШГ: Баруун аймгуудаар зудтай, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа 

УЦУОШГ: Баруун аймгуудаар зудтай, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа 

Манай улсын нийт нутгаар зудын эрсдэл 70 гаруй хувьд их, 20 гаруй хувьд дунд зэрэг байна. Энэ нь зөвхөн энэ сарын нэгний байдлаар юм. Аймгийн дүнгээр Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгууд нийтдээ зудын эрсдэл ихтэй гарчээ. Өмнөх оны арванхоёрдугаар сар буюу зудын эрсдлийн өмнөх зурагтай харьцуулахад баруун аймгуудаар зуд нэмэгдэж, хаваржилт ихээхэн хүндрэхээр байна гэж УЦУОШ-ний газраас мэдээллээ. 
Энэ жил гандуу болон гантай байсан говийн мөн баруун нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан. Хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч мөн зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон, ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдлийг нэмэгдүүлсэн байна. 
Зудын эрсдэл ихтэй бүс нутгаар нягтарч хатуурсан зузаан цастай, хүйтэн, малын тарга хүч муу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зарим суманд мал хорогдож байгаа юм. 
Харин өнгөрсөн жилийн хувьд гантай болон гандуу газар нутгийн хэмжээ их байсан, цас эрт орсон, цасны зузаан нэмэгдсэн, өвлийн эхэн сард ихээхэн хүйтэрсэн зэргээс шалтгаалан зудын эрсдлийн зургийг нийтдээ 4 удаа боловсруулж гаргажээ. Өөрөөр хэлбэл, зудын эрсдлийг 10 дугаар сарын 20-ноос эхлэн зураглаж, цас хүйтний нөхцөл байдал өөрчлөгдсөн тухай бүрт зургийг шинэчлэн гаргаж, зудын байдлыг эртнээс сэрэмжлүүлэн мэдээлж байна.  

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1