Польш улсын спорт, аялал жуулчлалын сайд 2024 оны олимпын наадмыг 40 гаруй улс бойкот хийж болзошгүйг санууллаа. Учир нь олон улсын олимпын хороо ирэх жилийн наадамд Орос, Беларусийн тамирчдыг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа. Харин энэ төлөвлөгөөний эсрэг буюу ОХУ, Беларусийн тамирчид оролцохыг эсэргүүцэж буйгаа Польш, Эстони, Латви, Литви улсууд хамтран мэдэгдсэн. Нөгөөтэйгүүр, олон улсын олимпын хорооноос улс орнууд ингэж эсэргүүцэх нь тамирчдыг шийтгэж байгаагаас өөрцгүй гэж үзэж байгаа юм. Тодруулбал, дээрх хороо “Хэн нэгэн тамирчныг пасспортноос нь болоод тэмцээнд оролцуулахгүй байж болохгүй” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэвч энэ мэдэгдэл гарсны дараа хэд хэдэн улс Олон Улсын Олимпын Хорооны эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж эхэлсэн. Тухайлбал, Их Британийн засгийн газраас бодит байдлаас хэт холдсон шийдвэр гэж үзсэн. Харин Украины спортын сайд тус улс олон улсын холбогдох байгууллагуудтай харилцаагаа эрчимжүүлж, Орос, Беларусийн тамирчдыг оролцуулахгүй байх арга хэмжээ авахыг хичээнэ гэсэн юм.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ