Зүүн Энэтхэгийн Ассам мужийн цагдаагийн газар насанд хүрээгүй охидыг гэрлүүлэх явдалтай тэмцэх томоохон ажиллагааг эхлүүлж, 1,800 гаруй хүнийг нэг шөнийн дотор баривчилжээ.
Пүрэв гарагийн шөнө эхэлсэн ажиллагааны үеэр насанд хүрээгүй охидтой гэрлэсэн болон гэрлэхэд зуучилсан, гэрлэлтийг бүртгүүлсэн зэрэг холбогдох бүх этгээдийг баривчилсан юм байна.
Энэтхэг улсын хуулиар 18 нас хүрээгүй хүнтэй гэрлэхийг хориглодог. Гэхдээ энэ хууль бараг хэрэгждэггүй юм байна.
Энэтхэг улсад одоо насанд хүрээгүй байхдаа бусадтай хүчээр гэрлэсэн 223 сая эмэгтэй байгаа гэж НҮБ тооцоолсон байдаг. Энэ бол дэлхийд тэргүүлэх өндөр үзүүлэлт юм.
2020 онд нийтлэгдсэн Юнисефийн тайланд Энэтхэгт жил бүр 1.5 сая орчим бага насны охид богтлогддог тухай дурдсан байдаг.
2015-2020 оны хооронд Энэтхэгийн хууль сахиулагчид 200,000 орчим ийм гэрлэлтийг таслан зогсоож байв. Энэтхэгийн засгийн газраас 2019-2021 онд 635,000 өрхийг хамруулсан судалгаа явуулахад 15-19 насны охидын 6.8 хувь нь жирэмсэлсэн байжээ. Мөн энэ судалгаанд оролцсон 20-24 насны эмэгтэйчүүдийн 23.3 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэснийг тогтоосон байна.
“Насанд хүрээгүй хүмүүсийг гэрлүүлэх нь эх хүүхдийн эндэгдэл өндөр байх үндсэн шалтгаан болдог. Муслим, хиндү, загалмайтан зэрэг бусад бүх шашин шүтлэгтэй эрчүүд энэ удаагийн ажиллагааны үеэр баривчлагдсан” гэж Ассам мужийн захирагч Химанта Бисва Сарма мэдэгджээ.
Тэрбээр энэ чиглэлд хууль сахиулах ажиллагааг цаашид тогтмол хэрэгжүүлж, насанд хүрээгүй хүмүүсийг гэрлүүлэх явдалтай тууштай тэмцэхээ амласан байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ