surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Давагдашгүй хүчин зүйлийн улмаас бөмбөлөг АНУ-ын агаарын орон зайд нэвтэрсэн хэмээн Хятад мэдээлжээ

Давагдашгүй хүчин зүйлийн улмаас бөмбөлөг АНУ-ын агаарын орон зайд нэвтэрсэн хэмээн Хятад мэдээлжээ

Хятад улсын агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэнтэй холбоотой нөхцөл байдал Вашингтон, Бээжингийн харилцааг сайжруулах суурийг бий болгох боломжийг үгүй хийж байна гэж Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. 
Сүүлийн өдрүүдэд тагнуулын зориулалттай байж болзошгүй Хятадын агаарын бөмбөлөг АНУ-ын хойд хэсгээр ниссэнийг  тус улсын эрх баригчид ажиглаж байна гэж "NBC" суваг Пентагоны төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан пүрэв гарагт мэдээлсэн байна.  Уг бөмбөлгийг лхагва гарагт Монтанад анх илрүүүлсэн бөгөөд Алеутын арлуудаас Канадаар дамжин тус мужид ирсэн гэж үзэж байгаа аж. Хүн ам суурьшсан газарт унах эрсдэлтэй байсан тул АНУ-ын цэргийнхэн сэжигтэй бөмбөлгийг буудаж унагаагүй байна. 
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам баасан гарагт мэдэгдэхдээ:                                                                                                                                                                                                  -Хятадын тагнуулынх гэж Вашингтоны нэрлэж байгаа агаарын бөмбөлөг нь шинжлэх ухааны, гол төлөв цаг уурын судалгааны зорилгоор ашигладаг бөгөөд хүчтэй салхины улмаас чиглэл нь өөрчлөгдөж АНУ-ын нутаг дэвсгэрт санамсаргүй нэвтэрсэн гэж мэдэгджээ. 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ бөмбөлөгтэй холбоотой хэрэг явдлын дараа хоёрдугаар сарын 5-6-нд Хятадад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа хойшлуулж буйг баасан гарагт мэдэгдсэн байна. 
“Энэ нь айлчлалын гол зорилго, ялангуяа харилцааны суурийг босгох байнгын хүчин чармайлтыг үгүй хийх нөхцөл байдлыг бий болгосон. Хэрэв Хятадын талд ийм хэрэг явдал болсон бол тэд ямар хариу өгөхийг би төсөөлж байна" гэж Э.Блинкен сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Сүүлийн үед Хятад, АНУ-ын хоорондын харилцаа муудсан. Энэ нь 2022 оны наймдугаар сард Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси Тайваньд айлчилсантай холбоотой юм.  2022 оны 11 дүгээр сард "G20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар төрийн тэргүүний хувиар анх удаагаа уулзсан. Гурван цаг гаруй хугацаанд үргэлжилсэн уг уулзалт хоёр талын байр суурийг ойртуулахад чухал алхам болж байв. 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1