УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй шинжлэн судлах хоёрдахь шатны нээлттэй сонсгол Төрийн ордонд өнөөдөр эхэлсэн. Нээлттэй сонсголоор эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Нийт 59 гэрчийг дуудуулаад байгаа ба тэднээс УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн /Сангийн сайдын алба хашиж байсантай нь холбогдуулж гэрчээр дуудсан/ УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байсан Н.Батсайхан, Монголбанкны Хяналт шалгалтын ахлах байцаагч Ө.Тайван нар ирсэн байна.
Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхсүх, Хөгжлийн банкны эрсдлийн удирдлагын газрын дарга асан О.Батбаатар, Г.Дөлгөөн нар иржээ. Харин Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй гэсэн бол Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг гэрчээр дуудсан ч холбогдож чадаагүй, АНУ-д амьдарч байгаа гэх мэдээлэл байгаа аж. Цаашлаад Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр гэрчээр дуудсан ч хуулийн байгууллагад мэдээллийн нууцыг задлахгүй байх баталгаа гаргаж өгсөн тул оролцох боломжгүй гэж тайлбар ирүүлсэн бол Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнэ АТГ-т яллагдагчаар татан шалгуулж байгаа тул нээлттэй сонсголд оролцох боломжгүй.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан М.Баярмагнай АТГ-т шалгуулж байгаа тул гэрчээр оролцох боломжгүй гэдэг тайлбар тус, тус ирүүлжээ. Ташрамд, Аудитын байгууллагаас Хөгжлийн банкинд шалгалт хийгээд гурван их наяд төгрөг, 341.5 сая ам.доллар, 168 сая иен бүхий ноцтой зөрчлийг илрүүлсэн байна. Нээлттэй сонсгол үргэлжилж байна.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо