Өнөөдөр ЦЕГ, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран койн, крипто валюттай холбоотой асуудлуудаар цаг үеийн мэдээлэл хийлээ. СЗХ-оос "2021 онд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг баталсан байна. Хууль 2022 оны хоёрдугаар сараас үйлчилж эхэлсэн. Энэ хууль койн, токенийг зохицуулсан хууль биш. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэхтэй холбоотой. Энэ хуулиар валют арилжааны бус замаар олон нийтээс хувийнхаа дансаар олон нийтээс хөрөнгө татахыг зогсоосон. Зөвхөн СЗХ-нд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь олон нийтээс хөрөнгө татах үйлчилгээ явуулж болохоор зохицуулсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн аль улс оронд койн токеныг зохицуулаагүй байна.
Энэ үүднээс койн токен санхүүгийн өндөр эрсдэлтэй гэдгийг СЗХ болон ЦЕГ удаа дараа сануулж байсан. 2021 оноос хойш нийтдээ 30-40 удаа КОЙН ТОКЕН өндөр эрсдэлтэй гэж сануулсан. 2021 оноос хойш олон нийтээс койн токен нэрийн дор олон нийтээс мөнгө татах ажиллагаа эрчимжсэн. Дэлхий дээр 22 мянга орчим койн бүртгэлтэй байна. Монголд хууль батлагдахаас өмнө 64 иргэн, хуулийн этгээд олон нийтээс койн татах ажиллагааг явуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар СЗХ-нд олон нийтээс хөрөнгө татсан 40 хуулийн этгээд бүртгэгдсэн" гэсэн мэдээллийг өглөө.
Үүний дараа Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар "Иргэдээс ирүүлж байгаа гомдол мэдээлэл болон цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Блокчэйн технологи дээр үзлэг хийх, санхүүгийн шинжилгээ хийх гэх мэт маш их хугацаа зарцуулах ажил. Хэд хэдэн тохиолдол байна. Шүүхээр ороод шийдэгдсэн асуудал ч байна. Гадаад улсын бирж рүү алдсан байсан кривтовалютыг тухайн биржээс нь татаад хохирлыг нь нөхөн төлүүлсэн. Хоёр иргэний 700 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлсэн" гэсэн мэдээллүүдийг тус тус өглөө.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна