АНУ тагнуулын ажиллагаанд ашиглаж байж болзошгүй гэсэн үндэслэлээр БНХАУ-ын нэгэн иргэний агаарын бөмбөлгийг устгасан явдлыг Бээжин хатуу шүүмжиллээ. Энэхүү агаарын бөмбөлгийг энгийн иргэн уур амьсгалын судалгаа хийхэд ашиглаж байсан гэгдэж байгаа юм. Санаандгүйгээр АНУ-ын агаарын орон зайд нэвтэрсэн хувь хүний өмчийг устгасан нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн үйлдэл гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт агаарын бөмбөлгийг хуурай газар дээр буй иргэдэд хохирол учруулалгүйгээр аль болох хурдан устгахыг Пентагонд тушааснаа мэдээллээ. Цэргийнхэн агаарын бөмбөлгийг Атлантын далайн дээгүүр хөөрч эхэлмэгц устгажээ. Агаарын бөмбөлгийг тойрсон маргаан АНУ болон БНХАУ-ын харилцаа сэргэх үндэс суурь тавигдаагүйн илрэл болж байна гэж Сингапурын Үндэсний их сургуулийн судлаач Дрю Томпсон мэдээллээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикерээр сонгогдоод буй Бүгд Найрамдах намын гишүүн Кэвин Маккарти Тайваньд айлчлахаа амлаж байсан юм. Тэрбээр энэхүү амлалтаа биелүүлбэл АНУ-БНХАУ-ын харилцаа улам хурцдахаар байна. Мөн Тайвань болон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сөргөлдөөн улам гүнзгийрч магадгүйг шинжээчид анхааруулж байгаа юм.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ