Гадаад харилцааны яамнаас өчигдөр БНХАУ-руу монгол иргэд нэгдүгээр сарын 8-наас зорчиж болно. Гэхдээ аялал жуулчлал, эмчилгээ хийлгэхээс бусад тохиолдолд Хятад хилээ нээхээр болсныг зарлалаа. Хоёр тал цахимаар хуралдан харилцан шаардлагаа тохирсон ч Хятадын талд манайд арай л “дээрэлхүү” хандаж, манай ГХЯ ч дэндүү хүлцэнгүйгээр шаардлагыг хүлээн авчээ.
Тухайлбал, монгол иргэд Хятад руу нэвтрэхийн тулд хатуу олон шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Өдөрт 300 хүн нэвтрүүлнэ, зорчигч нь ухаалаг утас ашиглан Хятадын гаалийн аппликэйшнийг англи, хятад хэлээр бөглөх, эсвэл цаасан хэлбэрээр монгол хэлээр бөглөсөн байх. Мөн 48 цагийн PCR шинжилгээ хийлгэсэн, хариу сөрөг гарсан байх, халуурсан бол нэвтрүүлэхгүй. УАЗ 469 автомашиныг бүрэн хориглоно гэх хатуу шаардлагууд тавьсан ч манай ГХЯ толгой дохин хүлээн авсан байх юм.
Эсрэгээрээ БНХАУ-ын иргэд Монголд зөвхөн асуумж бөглөөд л нэвтрэх боломжтой. Зөв, буруу бөглөх эсэх нь ч эргэлзээтэй. Хамгийн гол нь Хятадад өнөөдрийн байдлаар 32 сая хүн коронавирусийн халдвар авч, нас баралт ихэсч, эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ байсан. Монгол руу зөвхөн асуумж бөглөсөн болоод орж ирэх хятад иргэд халдвар тээгч гэдэг нь ойлгомжтой. Дэлхийн 13 улс одоогийн байдлаар Хятад улсын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Дэлхийн бусад улс орон иргэдийнхээ эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж байхад Монгол Улс, манай Гадаад харилцааны яам дохилзон бөхөлзөж, тавьсан шаардлага болгоныг хүлцэнгүйгээр хүлээн авч, үүнийгээ сүр дуулиантайгаар зарлаж суудаг. Ийм л чадамжгүй Гадаад харилцааны яамтай, дипломатчидтай учир монголчууд хувь заяатайгаа эвлэрч суух болох нь.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ