surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ХИЛ ХЯЗГААРГҮЙ СЭТГҮҮЛЧИД ОУ-ЫН БАЙГУУЛЛАГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЖЭЭ

ХИЛ ХЯЗГААРГҮЙ СЭТГҮҮЛЧИД ОУ-ЫН БАЙГУУЛЛАГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЖЭЭ

УИХ-ын гишүүн, Цахим хөгжлийн сайд Н.Учралын өргөн барьсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах” гэх хуулийн төслийг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан. Энэ хориг олон нийтийн сайшаалыг хүртэж, иргэдээс эерэг хандалт авсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийг зөвхөн дотоодод гэлтгүй RSF буюу Хил хязгааргүй сурвалжагчид олон улсын байгууллагаас сайшааж, энэхүү хоригийг хүлээн зөвшөөрөхийг МУ-ын УИХ-д уриалж байгаа юм байна. Тодруулбал, Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын Зүүн Ази хариуцсан Товчооны тэргүүн Седрик Алвиани: “Үндэсний эв нэгдэл”, “ Төрийн нууцыг хамгаалах” зэрэг бүрхэг шалтгаанаар олон нийтийн сүлжээн дэх контент, тэр дундаа сэтгүүлчдийн нийтэлсэн баримтат мэдээллийг дур мэдэн устгах эрх мэдлийг засгийн газарт олгосон олон нийтийн сүлжээний тухай хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсныг сайшааж байна” гээд хууль тогтоогчдод хандан “Хоригийг дэмжихгүй байхын оронд сэтгүүл зүй, олон нийтийн мэдэх эрхийг илүүтэйгээр хангах чиглэлд тус хуулийг дахин хэлэлцэх”-ийг уриалжээ. 

Үзэн ядсан үг хэллэг, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хар тамхины наймаа, цахим луйвартай тэмцэхэд чиглэсэн олон нийтийн сүлжээний тухай хуульд зааснаар засгийн газраас үйлчилгээ эрхлэгчдэд “хэрэглэгчийн хаягийг түдгэлзүүлэх, устгах”, “үндэсний эв нэгдлийг бусниулах”, “ төрийн болон албаны нууцыг задруулах” агуулга бүхий зөрчилтэй контентийн “мэдээллийн тархацыг бууруулах” эрх олгож байгаа. Шүүх буюу хараат бус байгууллагад бус, харин төрийн байгууллагад ийм эрх олгосон энэ хууль нь улс төрчдийн сэтгэлд нийцээгүй контентийг цагдан хянах аргаар дур зоргоор, улс төржсөн шийдвэр гаргах боломжийг эрх баригчдад олгож байна. 

Хэдийгээр Монгол Улс хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн олон ургалч үзлийн зарчмыг өргөн хүрээнд сахин хүндэтгэдэг боловч редакцийн хараат бус байдалд саад учруулахуйц ашиг сонирхлын зөрчил хэвлэл мэдээллийн орчныг хямраадаг. Ерөнхийлөгчийн сонгуулиас хэдхэн долоо хоногийн өмнө буюу 2017 онд Монголын телевизүүд сэтгүүлчдийг өөрийн цагдан хяналтад хүргэхээс эмээж, гүтгэлгийн хэрэгт оноох ялыг чангатгах санаархлын эсрэг эфирээ түр хааж эсэргүүцлээ илэрхийлж байсан. 

Мэдээлэл, харилцаа холбооны орон зайд ардчилсан хамгаалалтыг бэхжүүлэх зорилгоор RSF- ийн санаачилсан “Мэдээлэл ба ардчиллын төлөөх олон улсын түншлэл”-д нэгдэхийг МУ-ыг 2021 онд албан ёсоор урьсан юм. Тус түншлэлд 50 улс орон нэгдээд байгаа бөгөөд 2022 оны Дэлхийн эрх чөлөөний индексээр манай улс 180 орноос 90-д жагссан байдаг юм. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1