2021 оноос хойш Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт 60 гаруй удаагийн хулгайн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдүүд баривчлагджээ. Өмнө хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “У” гэгч нь “Д”, “Б”, “М”, “С” нартай бүлэглэн хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн айлуудыг судалж, алт мөнгөн үнэт эдлэлүүдийг хулгайлж байжээ. Эдгээр хулгайлсан эд зүйлсээ үнэт эдлэлийн ченжүүдэд худалдан борлуулж байсан нь тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдэд нэгжлэг хийж 17 сая төгрөг, “Ноён сэврэй” хийцийн 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөрөгний шүрэн толгой, 15 ширхэг хөөрөгний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг зүйлсийг хураажээ.
Дээрх этгээдүүд нь хулгайлсан эд хөрөнгөө нуун далдлах, гэмт хэргийн улмаас олсон орлогоо хууль ёсны мэт харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод паб, караоке түрээслэн ажиллуулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэн улмаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьсан, тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн гишүүдийг гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ