Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёрдахь шатны сонсгол хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд дараах байгууллагуудтай холбоотой зээлийг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд:
- Эрчим хүчний яам
- Барилга, хот байгуулалтын яам
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
- Эдийн засаг, хөгжлийн яам-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар- Гудамж төсөл
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн авто замын хөгжлийн газар
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Гаалийн ерөнхий газар
- Шадар сайд
- Сангийн яам
Дээрх байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 18 гэрчийг оролцуулахаар дуудсаны нэг нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр юм. Тэрбээр сонсголд оролцож гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: Н.Батбаяр сайдыг ирсэнд баярлалаа. Эхний сонсголд ирээгүй. Эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж, та сайдаар нь ажиллаж байсан. Таны зөвлөх билүү, туслахаар ажиллаж байсан Н.Мөнхбат Хөгжлийн банкны захирлаар, танай яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байсан. Тиймээс энэ бүх асуудалд хариулт өгөх гол хүн нь та. 2011 оны сүүлээр манай улс дэлхийд гайхагдаж байсан. Эдийн засгийн өсөлт 17.6 хувьд хүрч байсан санагдаж байна. Азийн Дубай болох нь гэж хөрөнгө оруулагчид Монгол руу хошуурч байсан. Энэ хугацаанд Чингис бондын 1.5 тэрбум хүртэлх ам.доллар орж ирсэн. Юунд зарцуулав гэдгийг сонсъё. Монгол Улсад бэлэн төсөл байсан уу. Бэлэн төсөл байгаагүй юм биш үү. Гэнэт мөнгөтэй болоод юунд зарцуулахаа мэдэхгүй байсан юм биш үү.тХоёрдугаарт, таны 2013 онд баталсан түр журам байна. Энэ журмаар Хөгжлийн банкны санхүүжилттэй бүх төслийн удирдах хороо тендергүйгээр ажилласан. Яагаад ийм журам баталсан талаар тайлбар сонсмоор байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр: -Сонсголд оролцох хүсэлт ирүүлсний дагуу хүрэлцэн ирлээ. Та сая хэллээ, түрүүчийн сонсгол ирээгүй гэж. Тийм ээ, би ирээгүй. Яагаад гэвэл надад албан ёсоор мэдэгдэл өгөөгүй. Мэдэгдэл өгөх нь битгий хэл утсаар яриагүй. Мессеж өгөөгүй. Тэгсэн мөртлөө УИХ-ын индэр дээрээс Н.Батбаярыг дуудсан боловч ирээгүй гэж ташаа мэдээлэл өгсөн. Энэ ташаа мэдээллээ залруулж, уучлалт гуйхыг УИХ-ын ажлын албанаас шаардаж байна. Энэ бол миний нэр төрд халдсан хэрэг. Тиймээс энэ шаардлагыг биелүүлж өгөхийг танаас хүсэж байна.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Та гэрчээр оролцож байгаа. Асуултад хариулах ёстой. Шаардлага хүргүүлээд байх юм байхгүй.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр: -Худлаа мэдээлэл тараасан асуудалдаа хариуцлага хүлээж уучлал гуйхыг шаардаж байна.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Ажлын албанаасаа тодруулж байж хариу хэлье.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр: -УИХ-ын хуралдааны ирц 50-иас дээш хувьтай байж хуралддаг. Гэтэл өнөөдөр танай түр хорооны 11 гишүүний дөрөв нь сууж байна.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Танай намын дөрвөн гишүүн хуралдаа суухгүй байна гэв. Сонсгол үргэлжилж байна.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ