УИХ-ын Хянан шалгах түр хорооны хоёрдахь удаагийн сонсголд УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин гэрчээр оролцож, тайлбар мэдүүлэг өглөө. Тэрбээр гэнэ талаараа ийн байр сууриа илэрхийллээ. “Хөгжлийн банкны асуудлаар Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр болж байна. 2019 оны зургаадугаар сараас 2019 оны арванхоёрдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсны хувьд тус сонсголд гэрчээр оролцож, өөрийн зүгээс холбогдох тайлбарыг өглөө.
Одоо эрчээ аваад байгаа Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг миний бие гүйцэтгэх захирлын албан үүргээ хүлээж авч байхдаа ч хэлж анхааруулж байсан. Мөн Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагуудтай хамтарч тухайн үедээ чанаргүй болоод байсан зээлүүдийг эргэн төлүүлэх ажлуудыг анх эхлүүлсэн.
Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа дангаараа дур мэдэж нэг ч шинэ зээл гаргаагүй. Хөгжлийн банкны зээлийн хороо, ТУЗ-ийн шийдвэр дээр үндэслэн зээл гарч байсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Миний хувьд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсоны дараа зээлийн багцын чанарт мэргэжлийн банкирын хувьд өөрөө дүн шинжилгээ хийж, дүгнэлтээ Засгийн газарт тодорхой хэмжээнд тайлагнаж байсан. Тухайн үед 1.1 их наядын төгрөгийн зээлийн багц чанаргүй болж, зээлийн хүүгийн орлого тасалдахаар байсан тул удирдлагын баг ярилцсаны үндсэн дээр Монголбанкнаас дэмжлэг хүссэн. Хариуд нь бид гарч буй зээлд хяналт тавина, тайлангаа хүргүүлнэ, чанаргүй зээлд хэрхэн ажиллах талаар амлалт өгч байсан юм. Өмнөх сонсголын явцад Хөгжлийн банкны газрын дүгнэлтүүд дээр эрсдэлтэй байхад зээл олгосон гэх асуудлууд яригдсан. Эрсдэлгүй зээл гэж байдаггүй. Арилжааны, төрийн банк ч үйл ажиллагаандаа эрсдэлийг тодорхойлж дүгнэдэг” хэмээлээ.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ