Ж.Мөнхбат явлаа. Араас нь Т.Аюурсайхан өргөдлөө өгч, гишүүний бүрэн эрхээсээ татгалзлаа. Дараагийнх нь хэн бэ. Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ үү гэх асуулт хөвөрч байна. Ийн ар араасаа дуу дуугаа авалцан өргөдлөө өгч байсан түүх үгүй.
Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарт холбогдох Хөгжлийн банкны гэх мөнгө угаасан, авлига авсан, албан тушаал, эрх мэдлээ ашигласан гэх 80 орчим хүнд холбогдох хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлж байна. Нүүрсний хэрэгт УИХ-ын 19 гишүүн, хоёр сайд холбоотой хэмээн Д.Пүрэвдорж гишүүн хэлсэн. Тэгвэл Г.Занданшатарын парламентын гуравны нэг нь ийнхүү Хөгжлийн банк, Нүүрсний хэрэгт холбоотой болж таарч байна.
МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Манай намд нүүрсний хулгайч нэг ч байхгүй” хэмээн том дуугарсан ч удалгүй гишүүд нь АТГ-т дуудагдан амаа таглуулсан.
Хамгийн гол улс төрийн нүүдэл одоо л эхэлнэ. Засгийн газрыг огцруулах хуйвалдаан хэдийнэ эхэлсэн. Парламентаас Засгийг огцруулахаар болсон гэдгийг улстөрчид хэлж байна. Тодруулбал, гэмт хэрэгт холбогдсон гишүүд шүүхийн өмнө очиж, нэр төрөө сэвтүүлэн толгой гудайн зогсохын оронд улс төрийн нүүдэл хийн, Засгийг унагах тактик хувь илүү дээр гэдгийг хүлээн зөвшөөрч, Л.Оюун-Эрдэнийг танхимаар нь хөмрөхөөр зэхэж байгаа гэх. Үүний урьтал болгон Цагаан сарын дараа иргэдийн жагсаал идэвхжиж, ноогдол ашгаа авъя хэмээх турхиралт ширүүсч, эцэстээ өгч чадахгүй бол Засгийн газар огцор гэсэн дарааллаар улс төр өрнөнө гэдгийг ойрын эх сурвалж хэлж байна.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй