surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

НЗДТГ-аас зохион байгуулсан ёслолд 34 байгууллагын, 216 төрийн албан хаагч оролцжээ

НЗДТГ-аас зохион байгуулсан ёслолд 34 байгууллагын, 216 төрийн албан хаагч оролцжээ

Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагуудын ажилтнууд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмын дагуу тангараг өргөлөө. НЗДТГ-аас өнөөдөр зохион байгуулсан тангараг өргөх ёслолд 34 байгууллагын 216 төрийн албан хаагч оролцов. Ёслолын үеэр НЗДТГ-ын дарга И.Баатархүү "Монгол Улсын нийт  хүн амын талаас илүү нь оршин сууж буй нийслэлийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэнэ гэдэг өндөр хариуцлага юм. Иймээс ажилдаа сэтгэл гаргаж, ёс зүйтэй, хариуцлагатай байж, итгэл дааж ажиллах ёстой. Та бүхнийг төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвхи санаачлага, өндөр ёс зүйтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээв.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд: “Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, НЗДТГ, дүүргүүдийн дэргэдэх хэлтэс, алба, агентлагуудын албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан,  мөн төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалтыг өгч тэнцсэн албан хаагчдын тангараг өргөх ёслолыг жилд нэг удаа зохион байгуулдаг. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн жил энэ ёслол болоогүй. Тангараг өргөснөөр төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, чин шударгаар хариуцлагатай, санаачилгатай, өндөр ёс зүйтэй ажиллах үүрэгтэй болж байна гэсэн үг” хэмээлээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1