Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Хөгжлийн банкнаас зээл авсан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа болон санхүүгийн зөрчлийн талаар хэлэлцэж байна.
Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад Хөгжлийн банкнаас 2014 оны жилийн эцсийн байдлаар 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Үүнээс:
Хөгжлийн банкны данснаас 1.8 тэрбум төгрөгийн зарцуулалт нь тодорхойгүй чекээр авсан зэрэг зөрчил гарчээ.
Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн 28 хувийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад зарцуулсан байх магадлалтай гэдгийг тус төслийн санхүүжилтэд хяналт шалгалт хийсэн шинжээч дүгнэн хэлэв.
Тус дүгнэлтэд тухайн үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн байр сууриа илэрхийллээ.
Х.Баттулга: Энэ яг юу нь болохгүй байгаа юм бэ? Би ер ойлгохгүй байна. Засгийн газрын бодлогын хүрээнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажилд таван тэрбум орчим долларын хөрөнгө оруулах ёстой. Монгол Улсын Засгийн газар 34 хувийг санхүүжүүлнэ. Үлдсэнийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэхээр төлөвлөсөн.
35 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийсэн. Энэ бол тийм амар ажил биш. Дэд бүтэц буюу логистик, авто зам, төмөр замаа барьсан. Усаа олсон. Юун татан буулгах асуудлыг яриад байна вэ? Энэ ажлыг би өөрөө хариуцаад ажиллавал босгож чадна. Би Монгол Улсад аж үйлдвэрийн парк байгуулах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй хэвээр байдаг. Энэ ажлыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар.
Монголчууд Эрдэнэт үйлдвэрээс хойш анх удаа үйлдвэр байгуулах гэж ажилласан оролдлого шүү. Алдаа оноо байсныг үгүйсгэхгүй.
2015 оноос хойш энэ төслийг АТГ-аас шалгаад олон хүнийг шоронд хийсэн. Тэр үед ажиллаж байсан бүх хөрөнгө оруулагчийг бутаргаад явуулсан. Одоо тэгээд яах вэ? Ажлын байрыг массаар нь бий болгодог зүйл бол аж үйлдвэр шүү! Уулзаад ярья л даа, хэдхэн монголчууд асуудлаа ойлголцоод ажлаа явуулж болдоггүй юм уу? хэмээв.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна