Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун энэ оны хоёрдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллаж, Эрмитаж Улсын музейтэй хамтын ажиллагааны анхны гэрээг байгууллаа. Гэрээнд хамтарсан үзэсгэлэн гаргах, хээрийн эрдэм шинжилгээний ажил хийх, судалгааны бүтээл туурвих, мэргэжилтэн солилцох, бэлтгэх асуудлуудыг тус тус тусгажээ.
Ийнхүү Соёлын сайд Ч.Номин, ОХУ-ын Соёлын сайд, хатагтай Любимова Ольга Борисовна нарын 2021 оны 12 дугаар сард Москва хотноо байгуулсан хамтран ажиллах санамж бичиг, 2022 оны Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх Ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын протоколын 8.12, 13 дахь заалтыг хэрэгжүүлж Чингис хаан Үндэсний музей, Эрмитаж Улсын музейтэй хамтран ажиллахаар боллоо.
Эрмитаж музейн сан хөмрөгт Монгол Улстай холбогдолтой баялаг түүхийн дурсгалт бүтээлүүд хадгалагддаг бөгөөд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан баг “Эрмитаж дахь Ноён уулын дурсгал”, “Эрмитаж дахь Хархорум хотын өв”, “Эрмитаж дахь Бурханы шашны өв”, “Эрмитаж дахь Монголын эзэнт гүрний өв” хэмээх дөрвөн боть бүтээлийг хэвлүүлжээ. Мөн энэ онд дахин нэг боть бүтээл хэвлүүлэхэд бэлэн болсон бөгөөд эдгээр дурсгалыг эрдэм судалгаа, танин мэдэхүйн хэрэгцээнд зориулан анх удаа цогцоор нь хэвлэн нийтэлж байгаагаараа онцлог байна.
Чингис хаан үндэсний музей Эрмитаж музейтэй хамтран ажиллахаас гадна Оросын Угсаатны музей, Дорно дахины ард түмний урлагийн музей, Их Петр хааны нэрэмжит Угсаатан, хүн судлалын музей, ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнтэй мөн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Монголын соёлын өвтэй холбоотой судалгааг өргөжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, Монголын түүхэнд урьд хэвлэгдээгүй ховор сонин баримт, дүрс бичлэг, гэрэл зургуудыг нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна.
Түүнчлэн “Монголчуудын соёлын өв: Архивын баримт, гар бичмэлийн цуглуулга” олон улсын хурлыг зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад, 11 дүгээр сард Санкт-Петербург хотноо Ноён уулын малтлагын 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэдгийг Чингис хаан үндэсний музейгээс мэдээллээ.
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ