surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Гуравдугаар сараас нөөцийн мах борлуулж эхэлнэ

Гуравдугаар сараас нөөцийн мах борлуулж эхэлнэ

 Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ онд 6150 тонн мах нөөцөлжээ. Махны үнийн өсөлтөөс сэргийлсэн уг махыг ирэх гуравдугаар сараас нийслэлд худалдаалж эхлэх юм байна. Мах худалдаалах цэгүүд зохион байгуулалтыг нийслэлээс хариуцах гэнэ. Ингэхдээ томоохон супермаркетууд болон найман нэрийн дэлгүүр, шаардлагатай бол тусгай цэгүүд хүртэл ажиллуулахаар төлөвлөж буй юм. Нөөцийн мах бэлтгэлд нийт 12 аж ахуй нэгж оролцсон аж. 

Дашрамд дурьдахад өнгөрсөн жил нөөцийн махны борлуулалт муу байсан талаар албаныхан мэдээлж байв. Учир нь нийслэлд махны үнэ төдийлөн өндөр байгаагүй нь улмаас худалдан авалт бага байжээ. 

Тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сарын сүүлээр нөөцийн махны үнэ:

  • Үхрийн ястай мах кг нь 8900 төгрөг
  • Хонины ястай мах кг нь 8300 төгрөг
  • Ямааны ястай мах кг нь 7100 төгрөг байлаа. Тухайн үед худалдаалагчид өмнөх жилүүдээс нөөцийн махны эрэлт муу байгаа талаар хэлж байсан юм. 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1