“Ноос, ноолуурын салбарын ажилчдын цалин хөлс, хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлын судалгаа”-ны үр дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг: "Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс бусад салбартай харьцуулахад бага байна. Тус салбарын хамгийн гол түүхий эд нь ноос, ноолуур юм. Засгийн газрын хуралдаанаар хүүгийн татаасын дэмжлэг олгох төсөл батлагдлаа. Хөнгөлөлттэй зээл авч, үйлдвэрлэлээ өргөжүүлж, шат дамжлагаа ахиулах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү үр дүн гарахаар өнөөдрийн бидний ярьж буй ажилчдын цалин нэмэгдэнэ.
Ноос, ноолуурын бүтээгдэхүүний түүхий эдийг самнах, угаах дамжлага бий. Тухайн дамжлагыг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. 2022 онд угаасан ноолуурыг экспортод гаргах бодлогыг хэрэгжүүлсэн. Харин энэ онд самнах шат дамжлагыг хэрэгжүүлье гэж байгаа. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болж байгаа учраас валютын урсгал дотоодод үлдэх боломжтой гэсэн тооцоолол хийсэн. Үйлдвэрлэлүүд ч өөрсдийн тоног төхөөрөмжөө сайжруулаад байна. Гэвч тухайн санал 2024 оны зургаадугаар сарыг хүртэл түр хойшлоод байна. Энэ байдал руу үе шаттайгаар шилжих нь зүйтэй гэж үзсэн.
Ноос, ноолуурын салбарын ажилчдын цалин хөлсийг цаашид хэрхэн нэмэгдүүлэх талаарх саналаа талууд өнөөдөр хэлэлцэж, гаргана.
Боловсон хүчин бүх салбарт дутагдалтай байна. Ноос, ноолуурын салбарт ажиллах сонирхолтой залуучуудын тоо багасаж байгаа. Мал эмнэлгийн салбарын хувьд ажиллаж байгаа хүмүүсийн нас 60-65 байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хувьд амь насаа алдах хэмжээний биш юм гэхэд янз бүрийн гэмтэл авах тохиолдол их байдаг. Эдгээр асуудал дээр анхаарч, төрөөс бодлогоор дэмжих, нөхөн олговор олгох ажлыг хийх шаардлагатай гэсэн дүгнэлт судалгаагаар гарсан" гэдгийг хэлсэн юм.
Түүнчлэн "Маш олон жил түүхий эдийг нэмүү өртөг шингээж, экспортод гаргах талаар ярьж байгаа. Нэмүү өртөг шингээж экспортлох санаачилгыг ноолуурын салбараас эхлүүлэх боломжтой гэж харж байна. Зоригтой алхам хийж, дараагийн шат дамжлага руу оруулах шаардлагатай. Ингэснээр ажилчдын нийгмийн асуудал шийдэгдэнэ. Үйлдвэрлэгчдийн хувьд бэлэн байгаа" гэв.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ