Эрүүл мэндийн сайдын томилгоо ид яригдаж байгаа энэ цагт салбар нь уналтад орж, хувийн, улсын эмнэлэгт 38 хэмээс дээш халуурч, бөөлжсөн, ханиаж цэрэндээ хахсан, гүйлгэсэн хүүхдээр дүүрч, эмч нарын ачаалал ч дээд цэгтээ хүрээд байна.
Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэгт гэхэд л хүлээн авахад өвчтэй бага насны хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд 3-4 цаг дугаарлан байж, арайхийн эмчид үзүүлж байна. Ээлжийн хоёрхон эмчтэй тэд нь компьютер дээр асуумж бөглөн ихэнх цагаа авч, халуундаа байж ядсан 0-3 насны балчир үрс бүгчим жижиг өрөөнд аахилж уухилан тэвчээрээ барж байна. Хүүхдийн эмч, эмнэлгийн хүртээмж муугийн дээр орны хүрэлцээгүйгээс хүүхдүүд эмнэлгийн хүйтэн шалан дээр гудас дэвссэн эмчилгээгээ хийлгэж байгаа нь сэтгэл өвдөж, нүд хальтирмаар. Эцэг, эхчүүд ч эмнэлгийн бараа харж, эмчилгээг эхлүүлэхийн тулд энэ бүхнийг нүдээ аниад өнгөрөөхөөс аргагүй.
Айл өрх, автомашины хорт утаа, агаарын бохирдол бяцхан үрсийг туйлдуулж, жилийн жилд эрүүл мэндээр нь дэндүү “наадаж” байна. Өвчлөлийг далимдуулан хувийн эмнэлгүүд амандаа багтахгүй тоо хэлж, дээр нь эцэг,эхчүүдийг санхүүгийн хувьд давхар хямраана. Зөвхөн эмчийн үзлэг 100 мянгаас эхэлж, эм, тариа нь хэдэн зуун мянга болж, дээр нь олдоц муутай. Сурагласан, ямар ч хамаагүй үнээр авъя гэсэн хүн эмийн сангаар дүүрэн. Энэ мэт тоочоод байвал Монгол Улсын эрүүл мэндийн салбарт болж, бүтэж байгаа юм үнэндээ алга.
Хоолноос илүү эм тарианы хэрэглээндээ иргэд ихэнх санхүүгээ зарцуулж, хамгийн гол нь балчир үрс маань жилийн жилд ханиад, томуунд дарлуулж, бяцхан уушги нь амьсгалах гэж ядаж байгаа өрөвдөлтэй дүр зургийг харахаар энэ төр, засгийг зүхэхээс аргагүйд хүрч байна.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ