surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Б.Бат-Эрдэнэ: Манай улсыг тойрсон гурван цагийн нислэгийн бүсэд 238 сая жуулчин бий

Б.Бат-Эрдэнэ: Манай улсыг тойрсон гурван цагийн нислэгийн бүсэд 238 сая жуулчин бий

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:  “Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эрхзүйн өөрчлөлт хийж, агаарын тээврийн либералчлал, улсын тусгай хамгаалалттай газар нутгийг аялал жуулчлалын чиглэлээр ашиглах зэргээр анхаарч байна.

Тухайлбал, аялал жуулчлалын салбараас улсын төсөвт оруулсан хөрөнгө, үр өгөөжөө эргээд энэ салбар яагаад хүртэхгүй байна вэ гэдэг асуудал тулгарсан юм. 

“Монголд зочлох жил 2023-2025” стратегийн томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Нэн тэргүүнд салбарын хуульд зоригтойгоор реформ хийж эхэлсэн. Монголын нийт газар нутгийн 21 хувь буюу 32.7 сая га газар тусгай хамгаалалтад бий. Гэхдээ тэрхүү тусгай хамгаалалттай газрыг энэ чигээр нь хадгалахын зэрэгцээ эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага үүсээд байна.

Дэд бүтцийн асуудал болох зам, нүхэн жорлон, худалдаа үйлчилгээг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудал тулгарч байгаа. Үүнийг сайжруулах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөөд байгаа билээ.

Бид зорилтот зах зээлээ Япон, БНХАУ, БНСУ, ОХУ ба бусад улс гэж тодорхойлсон.

Манай улсыг тойрсон гурван цагийн нислэгийн бүсэд 238 сая жуулчин бий. Тэдгээрийг насны ангиллаар нь авч үзэхэд 1983-2000 оныхон хамгийн их буюу 121 саяыг нь эзэлж байна.

Тухайн жуулчид аяллынхаа маршрутыг гаргахдаа цахимаар төлөвлөж, төлбөрөө төлж, үйлчилгээ авдаг. Тэдний нэг хувийг эх орон руугаа татахад 1.2 сая жуулчин манай улсад ирэх боломжтой.

-Японоос 50,000

-БНХАУ-аас 450,000

-БНСУ-аас 150,000

-ОХУ-аас 250,00

бусад улсаас 150,000 жуулчин татах төлөвлөгөө гаргасан.

2019 онд БНСУ-аас манай улсад 100,000 жуулчин, БНСУ-аас БНХАУ руу 16 сая жуулчин очсон байна. Үүнийг нь өөрчлөх хэрэгтэй. Мөн тухайн онд Монголд 24,000 жуулчин Япон улсаас ирж байв. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл Монгол руу үргэлжилсэн тогтмол нислэг үйлдэж эхлээгүй учраас жуулчны тоо бага байна. Энэ хүрээнд тус улсын засгийн газар, Аялал жуулчлалын яамтай нь тодорхой хэмжээний тохиролцоо хийсэн.

Өмнө хэлсэнчлэн 1983-2000 онд төрсөн иргэд дэлхийн аялал жуулчлалын зах зээлд томоохон байр суурь эзэлж байгаа. Технологийн шийдлүүдийг хэрэглэдэг, шийдвэр гаргахдаа сайн, хүсэл сонирхол болон бусдад нөлөөлж байгаа байдал нь ихээхэн үүрэг гүйцэтгэдэг" гэв.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1