surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Мэрлин Монрогийн дүрд тоглосон Ана Де Армс буюу уянгын киноны шинэ давлагаа

Мэрлин Монрогийн дүрд тоглосон Ана Де Армс буюу уянгын киноны шинэ давлагаа

Хорьдугаар зууны домогт жүжигчин, гоо үзэсгэлэнгийн титэмгүй хатан хаан Мэрлин Монрогийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн NETFLIX компаний энэ оны хит кино BLONDE.  Тус киноны Норма Жин буюу Мэрлин Монрогийн дүрийг бүтээсэн жүжигчин Ана Де Армс энэ оны Оскарын наадамд өрсөлдөж буй хамгийн сонирхолтой жүжигчнээр нэрлэгдэж байна.
     Гутиеррес Арогон : Чамайг би дэлхийн жүжигчин болно гэж найдаж байна 
Шинэ үеийн Кубын кино урлагийн мастер, найруулагч Гутиеррес Арагон нэгэн төрсөн өдрийн үдэшлэгээс 16 настай үзэсгэлэнт охиныг олж, драмын сургуулиар нь зочлон “Чамайг би дэлхийн жүжигчин болно гэж найдаж байна” хэмээн зарлаад “ Una rosa de Francia” кинондоо 2006 онд тоглуулж байлаа.  Ана Де Армс ингэж л кино урлагт хөл тавьсан.  2007 онд El Eden ,  Madrigal  зэрэг кинонд туслах дүр бүтээв.  
18 настайдаа Армс Мадрид руу нүүсэн ч байгалиас заяасан түүний гоо үзэсгэлэн хоёр долоо хоногийн дараа найруулагч Луис Сан Нарсисотой уулзуулсан юм. Үүнээс даруй хоёр сарын дараа зургаан улирлын турш үргэлжилсэн “Эль Нитернидо” кинонд Каролинагийн дүрийг бүтээж кино урлагт өдийг хүртэл тасралтгүй зүтгэж байна. 

2014 -2020 оныг хүртэл Холливудын кино урлагт  Ана Де Армс Knock, Anabella, No time to die зэрэг есөн кинонд гол ба туслах дүр бүтээж Оскарын зүг алхаж байлаа. Тэр өнөөдөр оскарт өрсөлдөж байна. Наадмын цомыг өргөх жүжигчдийн тэргүүн эгнээнд түүний нэр дурдагдаж байна. 

  Ана Де Армс буюу уянгын киноны өнгө 
Мэрлин Монрог сахиусан тэнгэр мэт дурсаж, төсөөлж ирсэн дэлхийн хүн төрөлхтнийг  алмайруулж, нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм нэгэн бүтээл 2022 онд мэндэллээ. Магадгүй Мэрлин Монро эргэн ирснийг сануулах шиг жил өнгөрлөө.  Хорьдугаар зууны хамгийн агуу карьертай Монро бүсгүйн жинхэнэ нэр Норма Жин. Түүний элэг эмтрэм гашуун түүх, цагийн хатууд алдраагүй итгэл найдвар, үхэлд ойрхон сэтгэл гутралын он жилүүдийг  дэлгэцнээ амилуулж, урлаж бүтээнэ гэдэг асар том зориг, хичээл зүтгэл байв. Мэрлин Монро, Ана Де Армсын зүрх сэтгэлээр хорин нэгдүгээр зуунд эргэн ирлээ. 
Хүүхэд төрүүлэх эмгэгтэй ээжийнхээ зовлон нь болж бэтгэрч яваа Норма Жин охины гунигт бага насаар кино эхэлж, урлагийн салбарт од болон гялалзах Мэрлин Монрогийн ганцаардлаар өрнөлөө. 

Хүнд итгэх итгэл, гаргах сэтгэлийн тухай өр эмтлэм диалогууд Ана Де Армсийг дэлгэцнээс бүрэн арчин хаяж, Норма Жин гэх танихгүй танилын гашуун зовлонг хүүрнэсэн юм. Энэ бол BLONDE. Уянгын киноны дэвшилтэт өнгө төрх.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1