Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ 2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод" шөнийн хяналт шалгалтыг 2023 оны 02 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнийн хугацаанд зохион байгуулжээ. Ингэхдээ Нийслэл хотын 9 дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Ховд зэрэг 9 аймгийн хэмжээнд зохион байгуулсан байна.
Хяналт шалгалтын арга хэмжээний хүрээнд: Нийт 284 цэгт, 713 алба хаагч, 104 албаны тусгай зориулалтын автомашинтайгаар хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллажээ.
Шалгалтын үр дүнд:
• Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон -175 зөрчил,
• Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 100 зөрчил;
• Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 42 хүн, эд зүйлс;
• Гэмт хэргийн шинжтэй 11 үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Иймд иргэн та Цагдаагийн байгууллагаас анхааруулж буй зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:
1. “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
2. Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
3. Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх;
4. Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байхад анхаарна уу!!!
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ