Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр өдгөө 77 настай. Монгол Улсын нэрийг дэлхийд гаргаж яваа олон чадварлаг уран бүтээлчид энэхүү театраас төрөн гарч, өнөөдрийн байдлаар 280 орчим мэргэжлийн өндөр ур чадвартай уран бүтээлчид ажиллаж, тэднээс Хөдөлмөрийн баатар болон, Ардын жүжигчин, гавьяат 100 гаруй төрөн гарсан гэхэд бахархам. Гэтэл алдаатай нэгэн томилгооноос болж, тус театрын уран бүтээлчид өнөөдөр тарж бутрах дээрээ тулж, театр эзэнгүйдэж эхэлжээ. Монголын нүүр царай болсон уран бүтээлчид тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр таван жил гүрийж, өдгөө тэнхэл алдран театраа орхиход хүрээд байна. Хамгийн сүүлд гэхэд л, шүүмжилснийхээ төлөө ажлаасаа гэмгүй халагдлаа. Шүүмжиллээ гээд шууд халчихдаг цаг үе ирчихсэн юм уу хэмээн МУГЖ Ө.Уянга бухимдаа илэрхийлэн жиргэсэн билээ.
Бүхэл бүтэн Соёлын яам, сайдтай болсон энэ салбарын гол нэгэн багана ийнхүү нуран унаж, уран бүтээлчид нь буланд шахагдан арга ядахдаа Монгол Улсын Ерөнхий сайдад хүртэл хандаж байх вэ. Асуудлын гол нь хэндээ, юундаа байна вэ.
Театрын даргаар одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд МУГЖ Ц.Төвшинтөгсийг томилсноос хойш энэхүү бүх балаг эхэлжээ. Тэрбээр театрын гол удирдлагын баг Уран сайхны зөвлөлийг үгүй болгож, өөрөө энэ албаа хавсран гүйцэтгэж, уран бүтээлийн анги хэмээх хаана, ямар ч театрт байдаггүй бүтцийг бий болгож, өөрийгөө тойруулан үгнээс нь гардаггүй, мэдлэг чадвар дутуу долдойнуудаар хүрээлүүлэн, бусдыг дарамталж суудаг болжээ. Тэгээд ч түүний удирддаг Уран бүтээлийн удирдах баг нь өнгөрсөн таван жилд дорвитой уран бүтээл хийгээгүйн дээр “Жизель”-ийг сэргээн тавьсан нь мэргэжлийн уран бүтээлчдийн дургүйцлийг хүргэж, 50 жилийн түүхтэй Д.Лувсаншаравын “Шивээ хиагт” дуурийг шинэчилсэн нэрийн дор зэрэмдэглэж орхижээ. Хамгийн харамсалтай нь, БНХАУ, БНСУ, АНУ, ОХУ-ын Большой театрт жил бүр айлчлан тоглодог сайхан уламжлалыг бүрмөсөн үгүй хийжээ. Цаашлаад уран бүтээлчдээ зоддог, дарамталдаг зүй бус харилцаа энэ театрт ноёрхож, арга ядахдаа л Монголын сор уран бүтээлчид буюу МУАЖ Ж.Бүрэнбэх, МУУГЗ Н.Туулайхүү, МУГЗ Г.Ганбаатар, МУГЖ Х.Гэрэлчимэг, МУГЖ Б.Солонго, МУГЗ Е.Сарантуяа МУГЖ С.Мөнгөнцэцэг нарын алдартнууд Монгол Улсын Ерөнхий сайдад 2022 оны наймдугаар сарын 15-ны өдөр албан ёсоор хандах вэ дээ.
Монголын урлагийн салбар ингэтлээ уруудан доройтож байсныг урьд хожид сонсоогүй, үзээгүй юм байна. Харин Соёлын сайд Ч.Номингийн үед сор болсон уран бүтээлчдээ гудамжинд гарган, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр гэх нийслэлчүүдийн сэтгэлд үлдсэн ягаан барилга балгас болж, нурж унахдаа шахаад байна. Өмхий, шивтэр ханхалсан тус театр цагтаа дэгжин гоёмсог, сүрлэг байж билээ.
Харин өдгөө салбараа мэдэрдэггүй, сэтгэл тавьдаггүй Ч.Номин сайд, бүхэл бүтэн улсын гол театрыг хувийн амбийцдаа ашиглан сүйрүүлж буй Ц.Төвшинтөгс нарын балгаар энэ театр “амь тавьж” байна.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ