Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги болон Стандарт, хэмжил зүйн хэлтэст тус тус ажиллалаа.
Энэ үеэр Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийг шинэ байртай болгох саналыг уламжиллаа.Мөн тал хээрийн түймрийн эрсдэл өндөртэй зүүн аймгуудад Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онгой байдлын газрын аврах ангийнхан үүрэг гүйцэтгэдэг. Шадар сайдын зүгээс онцгой байдлын байгууллагын аврагч, гал сөнөөгч нарын хувцас, хэрэглэлийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа алба хаагчдад хэлсэн юм.
Тус аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс нь өнгөрсөн оны 12 дугаар сард стандартад нийцсэн шинэ лабораторийн барилгаа ашиглалтад оруулсан байна. Монгол Улсын Шадар сайдын төсвийн хөрөнгөөс 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан тус барилга нь зүүн гурван аймагтаа байхгүй томоохон лабораторийн барилга юм. Дорнод аймаг нь бусад аймгуудаас хүнсний үйлдвэржилт их байдагаас лабораторийн шинжилгээ хийх нөхцөл шаардлага илүү. Гэтэл лабораторийн мэргэшсэн ажилтан дутмаг, цалин бага байгаа нь тулгамдсан асуудал болоод байгааг хэлтэсийн дарга Н.Энхболд хэллээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн