Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт болсноос хойш долоо хоног өнгөрөөд байгаа ч аврагчид нуранги дороос амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг багасгаж эхэлжээ.
Даваа гарагийн оройн мэдээгээр хоёр улсад нийт 37,000 гаруй хүн амь үрэгдсэн гэж байгаа ч энэ тоо нь эцэслэсэн мэдээлэл биш юм. Туркийн Гамшгийн удирдлагын газрын мэдээлснээр тус улсад 31,643 хүн амь үрэгдсэн бол Сирийн баруун хойд хэсэгт, НҮБ-ын мэдээгээр амиа алдсан хүний тоо 5714-д хүрсэн байна.
НҮБ 800 мянга гаруй хүн хоол тэжээлийн дутагдалд орсон гэж мэдээлсэн бөгөөд газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын эцсийн тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгааг тус газар дахь тусламжийн агентлаг анхааруулж байгаа юм.
Мөн хоёр улсын хүнсний нөөц дуусаж байгаа юм байна. Одоогоор Туркийн өмнөд хэсгийн Адана хотод ажиллаж байгаа нэгэн тусламжийн ажилтан шаардлагатай эд зүйлсийн маш урт жагсаалттай байгаа бөгөөд нэмээд дотуур хувцас, майхан, хөнжил хангалтгүй байгааг хэлжээ.
Мөн энэ долоо хоногт Турк, Сирид цаг агаарын нөхцөл байдал хүйтрэх төлөвтэй байгаа нь газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүс болон аврагчдад нэмэлт хүндрэл учруулж байна.
Бямба гарагт амь үрэгдэгсдийн тоо 28,000-д хүрэх үед НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс энэ тоо хоёр дахин буюу түүнээс ч их болох магадлалтай гэж мэдэгдэж байсан юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн