Канадын Гадаад хэргийн яам иргэддээ хандан Беларусь улс руу зорчихтой холбоотой сэрэмжлүүлэг гаргасан талаар ABC News агентлаг мэдээлсэн байна.
Канадын Гадаад хэргийн яам иргэдээ Беларусь руу зорчихгүй байх, энэ улсад байгаа бол нэн даруй орхин гарахыг зөвлөжээ. Үүнийг Орос, Украины дайнтай холбоотой хэмээн Гадаад хэргийн яам тайлбарласны зэрэгцээ Беларусьт Канадын төрийн байгууллага байхгүй, Польш дахь Канадын элчин сайдын яам Беларусьт байгаа иргэддээ консулын үйлчилгээ үзүүлэх боломж хомс гэдгийг анхааруулсан байна.
"Орон нутгийн хуулийг мушгин гуйвуулж ашиглах, Орос, Украины сөргөлдөөн даамжрах эрсдэл өндөр байгаа тул Беларусь руу аливаа байдлаар зорчихоос зайлсхийгээрэй. Та бүхэн Беларусьт байгаа бол өөрсдөө зардлаа гарган энэ улсаас явсан нь зүйтэй" хэмээн Канадын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
Үүнээс өмнө, Францын Гадаад хэргийн яам мөн иргэдээ Беларусийг нэн даруй орхин гарахыг уриалсан юм. Түүнчлэн Орос дахь АНУ-ын Элчин сайдын яам "хууль бус баривчилгаа, шинээр дайчилгаа зарлагдаж болзошгүй тул" нэн даруй Оросоос явахыг иргэддээ хандан уриалж байв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн