“REUTERS” агентлаг Турк, Сирийн газар хөдлөлтийн хохирлын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг тоймлон гаргажээ. Энэ мэдээгээр нас барсан иргэдийн тоо 37.357-д хүрсэн бол, гэмтэж бэртсэн хүний тоо 90 мянга дөхөж, үүнээс 31.643 хүн нь Турк улсад, 5700 нь Сирид нас баржээ. Мөн 6.589 барилга, орон сууц нурснаар 1.3 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Эд хөрөнгийн хохирлыг ойролцоогоор 50-85 тэрбум ам.доллар гэж тооцоолоод байгаа юм байна.
Газар хөдлөлт болсон бүс нутагт амьдардаг хүмүүс дахин газар хөдлөх, эсвэл байшингийн гэмтсэн хэсгүүд дээрээс нурахаас айж гэр, байшин руугаа орж чадахгүй гадаа хонож байгаа юм байна.
“Цагаан дуулгатнууд” хэмээх сайн дурын байгууллага Сирийн хойд болон баруун хойд хэсгийн бүс нутагт хоёрдугаар сарын 20-ныг хүртэл гашуудал зарлажээ. НҮБ-ын тусламжийг хүргэхийг зөвшөөрсөн Туркийн цор ганц гарц Баб аль-Хава гарам нь хэдэн өдрийн турш нэвтрэх боломжгүй байсан. Тэгвэл өчигдөр /2023.02.13/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хийсэн мэдэгдэлд дурдсанаар Сири рүү хоёр гарц шинээр нээхийг зөвшөөрчээ. Тодруулбал, Баб аль-Салам болон Аль Раеэ гэсэн хоёр боомтыг гурван сарын хугацаанд нээхээр болсон байна.
“CNN” агентлагийн мэдээлснээр Турк улсад газар хөдлөлтийн улмаас 1.362 хүүхэд эцэг эхээсээ салсан байна. Эндээс 369-ийг нь ар гэрийнхэнтэй нь уулзуулсан бол 792 хүүхэд эмнэлэгт, 201 хүүхэд Гэр бүл, нийгмийн үйлчилгээний яамны харъяа байгууллагуудад хэвтэн эмчлүүлж байна. Харин 291 хүүхдийг хэн болохыг нь тодорхойлж чадаагүй байгаа гэжээ.
Туркийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр эмнэлгүүдэд нийт 19.300 хүн эмчлүүлж, эдгээрээс 3.636 нь эрчимт эмчилгээний тасагт байгааг өчигдөр мэдээллээ.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн