Энэ сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр МУ-ын Ерөнхий сайд Ж.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын хэрэгт сэжигтэн, яллагдагчаар шалгуулж байгаад оргон зайлсан нөхдийг Олон улсын гэрээ, конвенцийн дагуу ойрын хугацаанд эх оронд нь авчирч, цаашлаад зохих хариуцлага, ял шийтгэлийг нь хүлээлгэхийг үүргэдсэн. Мөн энэ үеэр нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах ажлын хэсгийг өргөтгөж, ГХЯ-аас эхлэн бусад холбогдох төрийн байгууллагуудыг дээрх асуудлын хүрээнд дэмжлэг үзүүлж, шаардлагатай мэдээллээр хангаж, ажиллах чиглэл өгч байсан юм. Энэ дундаа нүүрсний хэрэгт холбогдох “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Н.Удаанжаргал, хилийн цаанаас мэдэгдэл хийж суудаг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, казино хэсэж, мөрийтэй тоглож явдаг Т.Бадамжунай нарыг интерполоор эрэн сурвалжилна гэсэн мэдээ хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн юм.
Тэгвэл “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг прокуророос яллагдагчаар татаж, интерполоор сурвалжилж эхэлсэн байна. Түүнийг БНСУ-аар дамжин АНУ-руу оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн