Хууль хяналтынхан сав л хийвэл хорино, цагдана гэх. Үнэхээр хорьж, цагдан байж хэргийг нь шийдэх зайлшгүй тохиолдол байдаг л байх. Гэхдээ л дийлэнхдээ улс даяар зарлан, гэмт хэрэгтэн хэмээн цоллон баривчлан саатуулснаа удалгүй сулладаг. Аажмаар хэрэг нь хэрэг биш болон замхардаг жишээ манайд олон. Тухайн хүний нэр төр, ажил төрөл, ар гэрийнхний сэтгэл санаа юу ч биш байх нь бий. Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа энэ бүхний эсрэг хуулийн төслийг өргөн барьж, зарим нэгийг нь батлуулж чадсан ч хэрэгжүүлж чадаагүй юм. Энэ талаараа тэрбээр “Хэцүү ч юм даа. Хүнийг заавал барьж, хорьж мөрддөг. Хэрэгт шалгахдаа хэмжээ хязгааргүй хувийн амьдралаар нь оролддог. Хуулийн хариуцлага тооцохоос өмнө нэр төрийг нь харлуулж, гутаадаг. Нотлох баримтаар гэхээсээ хар сэжиг, хов жив, цахим сэтгэгдлээр яллах гэж зүтгэдэг. Хуулиар биш даргын үгээр буруутгаж, шийтгэх гэж дайрдаг. Эрүүл, саруулаар сэтгэж, хууль дүрэм ярьсан бүхнээ дайсан урвагч мэт үзэж дардаг энэ муухай хууль хүчний гэх байгууллага, тэдний хуучирсан болхи арга барилыг өөрчлөх гэж олон хууль, шийдвэрийг УИХ-д өргөн барьж, хагас хугасыг нь арай гэж батлуулж байлаа. Гэтэл засаг солигдонгуут шинэ сайд Д.Дорлигжав Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй бичгээр бүгдийг нь буцаан татуулчихаж билээ. Баталсан цөөн хэдийг нь МАН эрх барингуутаа хүчингүй болгочихсон!!!
Одоо тэд минь харилцан "хонгилдсоор" сууна. Нэг их удахгүй МАН-ын хэд бас хонгилдоо сорогдоно. Махчид хажуу хавиргаасаа махчилж, махны машин эзнээ эргээд машинддаг нь зүй тогтол юм даа. Юу тарина түүнийхээ үрийг л хураана” хэмээн харуусчээ.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ