МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдан сайд нарын халаа, сэлгээ, томилгоог хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл өчигдрөөс хойш сайдад нэр нь яригдсан эрхмүүд өнөөдөр бүгд л албан тушаалаас татгалзсан аястай зүйлийг ярин, намайг Ерөнхий сайд гуйсан. Яахав, би бодож байна хэмээн эхнээсээ жүжиг тавьж эхэллээ. Эрүүл мэндийн сайдад нэр нь яваа С.Чинзориг гишүүн “Ерөнхий сайд надтай өчигдөр орой 16.00 цагийн орчимд уулзаад “Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн сайдыг өөрчлөх нь гэж ойлгосон. Намайг болгох саналтай байна гэдгээ хэлсэн. Би энэ салбарын хүн биш учраас бодож үзье гэсэн. Өнөөдөр цайны цагаар уулзаж, байр суурь, шийдвэрээ хэлнэ дээ” гэсэн хариулт өгч байна. Яг үнэндээ С.Чинзориг гишүүний эрүүл мэндийн салбарыг шинэчилнэ, өөрчилнө гэж юу байх вэ. Мэргэжлийн хүн нь чадаагүй юм, түүнийг чадна гэхэд хэн итгэх вэ.
Г.Тэмүүлэн гишүүний хувьд Төсвийн байнгын хорооны даргын ажлыг аваад удаагүй. Тиймээс төсвийн шинэчлэл, сахилга батыг сайжруулах зэрэг Монголд байгаагүй их өөрчлөлтийг хийх гэж байгаа тул Боомтын сайдаас татгалзсан. Бүр Ерөнхий сайд, намын дарга намайг гуйхад нь шүү дээ хэмээн илт бахархалтайгаар зарлав.
Албан тушаал, сандал суудлын төлөө хөлөө хугалах шахам уралддаг МАН-ынхан гэнэт юу болов. Бүгд л сайдын суудлаас татгалзан, шударга шулуун хүн болох гэж хичээж байна. Даанч тэдний хэн гэдгийг ард нийтээрээ мэдэх юм хойно доо.
сайдаар ажилла гэж гуйхад нь татгалзлаа шүү дээ хэмээн бахархалтайгаар ярих. Гэвч тэдний үнэн нүүр царайг нийгмээрээ мэдэх юм хойно доо...
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ