IHC койныг гаргасан “Ихбит” ХХК-ийн О.Мөнхжинг “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа. Түүнийг шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гарч, тэрээр өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр өөрийн цахим сүлжээгээр лайв бичлэг хийн өөрийн байр сууриа илэрхийлээд авсан. Тэгвэл өнөөдөр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр О.Мөнхжин Монгол Улсын иргэншлээс татгалзаагүй байхдаа АНУ-ын иргэн болж, тус улсын паспортыг эзэмшин ямар нэг аргаар эх орноосоо явж болзошгүй нөхцөл байдалтай байжээ гэсэн мэдээлэл тараад байгаа юм.
Тэгвэл албан эх сурвалж О.Мөнхжинг АНУ-д гурван сая ам.долларын хөрөнгө оруулснаар иргэн нь болдог журмын дагуу далайн чанадын орны иргэний паспорт эзэмшсэн байгаа, хэрэв О.Мөнхжин хилээр гарч АНУ-д очсон тохиолдолд тус улс нэгэнт иргэншилтэй болсон хүнийг Монголд буцаан өгөхгүй гэж мэдээлжээ. Ингэснээр койнд мөнгөө оруулсан хүмүүс буцаан авч чадахгүй, хохирол төлбөр барагдахгүй байх магадлал өндөр хэмээн олон нийт дүгнэж байна.
Бидэнд олдсон мэдээллээр О.Мөнхжин Монгол Улсын иргэншлээс татгалзаагүй байхдаа АНУ-ын иргэн болж, тус улсын паспортыг эзэмшин ямар нэг аргаар эх орноосоо явж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Өөрөөр хэлбэл, АНУ-д гурван сая ам.долларын хөрөнгө оруулснаар иргэн нь болдог журмын дагуу далайн чанадын орны иргэний паспорт эзэмшсэн гэнэ. Хэрэв О.Мөнхжин хилээр гарч АНУ-д очсон тохиолдолд тус улс нэгэнт иргэншилтэй болсон хүнийг Монголд буцаан өгөхгүй нь ойлгомжтой. Ингэснээр койнд мөнгөө оруулсан хүмүүс буцаан авч чадахгүй, хохирол төлбөр барагдахгүй байх магадлал өндөр юм.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй