surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Энхийг сахиулагч есөн залуу хумхаа өвчнөөр халдварлаж, нэг нь  тэнгэрт дэвшжээ

Энхийг сахиулагч есөн залуу хумхаа өвчнөөр халдварлаж, нэг нь  тэнгэрт дэвшжээ

Цог золбоотой шилмэл хөвгүүд энхийг сахиулах ажиллагаанд эх орноо төлөөлөн явдаг. Харах бүрий жавхаажсан эх оронч хөвгүүдээ хоног тоолон хүлээдэг ээж аав, эхнэр хүүхэд, найз нөхөд гэж бий.  Халуун хүйтэнд тэсвэр тэвчээр зааж, олон орны эрстэй мөр зэрэгцэн, өргөсөн тангаргаа биелүүлж, үүрэгт ажлаа нэр төртэй хашаад ирж буй тэдгээр хөвгүүдийн ес нь хумхаа өвчнөөр халдварлажээ.
Тодруулбал Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын “UNIMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын арван нэгдүгээр ээлжийн  мотобуудлагын баталионы дөрөвдүгээр ээлж өнгөрсөн сарын 21-нд эх орондоо ирсэн юм. Арван нэгдүгээр ээлжийн захирагчаар хурандаа О. Заяат томилогдож, нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Түүний хариуцаж авч явсан 850 цэрэг, алба хаагчийн есөөс нь халдвар илэрч, эмчлүүлж байсан ч нэг нь харамсалтайгаар эх орондоо ирээд тэнгэрт дэвшлээ.

Цэргийн төв эмнэлэгтэй холбогдож тодруулахад  алба хаагчид хэвтэн эмчлүүлж байгаа нь үнэн. Гэхдээ хэчнээн хүн халдвар авсан, биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өглөө.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1