surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан хулгайн хэрэг нэмэгддэг тул анхаарал болгооомтой байхыг сэрэмжлүүллээ

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан хулгайн хэрэг нэмэгддэг тул анхаарал болгооомтой байхыг сэрэмжлүүллээ

Энэ сарын сарын 9-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гараашнаас автомашин хулгайд алдагдсан байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Цагдаагийн байгууллагаас шалгалтыг явуулахад дуудлага өгсөн Т нь 2023 оны хоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны зуслангийн байрнаас хулгай хийх үед тус айлын дохиолол дуугарч, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг орхин зугтаад тээврийн хэрэгслээ хулгайд алдсан мэтээр дуудлага өгсөн нь тогтоогдсон байна.

"Хулгайлах хэргийг Т, Ш нар нь бүлэглэн үйлдсэнийг тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1