Цаг уур орчны шинжилгээний газраас нийт нутгийн, ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг өглөө. Өнөө, маргаашдаа буюу хоёрдугаар сарын 15, 16-ний өдөр нийт нутгаар тогтуун, дулаан байна. Маргааш буюу энэ сарын 16-нд Монгол Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхины хурд нутгийн хойд хэсгээр баруун хойноос 4 м/с, өдөртөө 10-12 м/c болж ширүүснэ. Агаарын температурын хувьд харьцангуй хэлбэлзэл багатай байгаа. Өнөө шөнөдөө Увс нуурын хотгор, Дархадын хотгор, Идэр Тэс голын хөндий зэрэг газар 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байна.
Томоохон голуудын сав газруудаар буюу Хангай, Хөвсгөл, Хэнтий уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градусын хүйтэн байна. Говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө хасах нэг болон нэмэх дөрвөн градусын дулаан байх төлөвтэй байна. Бусад нутгаар шөнийн хугацаанд 23-28 градус хүйтэн, өдрийн хугацаанд 11-16 градус хүйтэн байна. Цаашдаа буюу хоёрдугаар сарын 18-20-ний хооронд говийн аймгийн баруун хэсэг, төвийн аймгийн өмнөд хэсгээр бага хэмжээний цас орно.
Хоёрдугаар сарын 20-нд Монгол Алтайн уулархаг нутгаар цас орно. Ойрын дөрөв хоногтоо говь хээрийн тал нутгаар салхины хурд 14-16 градус болж ширүүсэх төлөвтэй байгаа. Энэ сарын 20-ноос эхлээд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, агаарын температур сулрах төлөв ажиглагдаж байна” гэлээ.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ