surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Монгол Улсад жилд 100 гаруй хүүхдийн хорт хавдар шинээр бүртгэгддэг байна

Монгол Улсад жилд 100 гаруй хүүхдийн хорт хавдар шинээр бүртгэгддэг байна

Дэлхий дахинд жилд дунджаар 400,000 хүүхэд хорт хавдраар өвддөг бөгөөд Монгол Улсад жилд 100 гаруй хүүхдийн хорт хавдар шинээр бүртгэгддэг байна. 2022 онд ЭХЭМҮТ-д 0-19 насны 89 хүүхэд шинээр хорт хавдраар оношлогдон эмчлүүлж байна.

Манай улсад 2017 оноос хойш хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил ЭМЯ, ЭХЭМҮТ, ДЭМБ, МҮОХ-той хамтран долоо дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр хавдрыг даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулан өгдөг уламжлалтай. Энэ жил Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпын хүрэл медальт Д.Отгондалай, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Т.Санчир нар хавдрыг даван туулагч хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулж өгсөн юм. 

Монгол Улсад цусны, тархины, нүдний хорт хавдар, ходжкины болон ходжкины бус лимфома зонхилдог нь олон улстай харьцуулахад төстэй байгаа юм. Хүүхдийн хорт хавдрын шалтгааны 95 хувь нь одоог хүртэл тодорхойгүй байгаа аж.

зураг

 

Иймд дэлхий нийтээрээ хүүхдийн хорт хавдрын эрт оношилгоо, чанартай эмчилгээнд анхаарал хандуулан ажиллаж байна.

Хавдар эрт оношилж байж эмчилгээнд эрт хамрагдаж байж эмчлэгдэх магадлал өндөр байдаг. Хавдрын эмчилгээ нь хамгийн багадаа 5-6 сар цаашлаад хоёр жил түүнээс дээш хугацаа шаарддаг гэдгийг эмч нар онцоллоо.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1