Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр хоёрдахь өдрөө хаалттай үргэлжилж байна. Уг хуралдааныг “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу хэргийн оролцогчид багтахуйц танхим болох Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулж байгаа юм.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцох ёстой юм. Мөн урьд хожид байгаагүй 100 гаруй өмгөөлөгч оролцож буйгаараа онцлог.
Шүүх хуралд оролцогчид хуралдааныг хойшлуулах, хуралдаанг даргалагчаас татгалзах хүсэлтийг гаргад амжилт олоогүй. Харин хуралдааныг хаалттай явуулах хүсэлтийг шүүх хүлээн авч, эрхийг нь хангасан юм. Тодруулбал, өмгөөлөгчид "Хувь хүний нууцад хамаарах мэдээлэл ярих учраас шүүх хурлыг хаалттай явуулж өгнө үү" хэмээн хүсэлт гаргасан юм.
Хөгжлийн банкны шүүх хуралд оролцох ёстой 80 хүний дотор Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын УИХ-ын гишүүд бий. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ганцаар шүүх хуралд биечлэн оролцож, бусад нь өмгөөлөгчөө биет төлөөлөгчөөр илгээсэн байлаа. Харин Н.Алтанхуяг гишүүний хувьд шүүх хуралдааныг олон нийтэд ил тод, нээлттэй явуулах хүсэлт гаргаж, “Миний бие "Хегжлийн банк"-тай холбоотой гэмт хэрэг үйлдээгүй тул урьдчилсан хэлэлцүүлгийн надтай холбоотой хэсгийг олон нийтэд ил тод, нээлттай явуулж өгнө үү" хэмээсэн юм. Шүүх хуралдааныг анхнаас нь хаалттай явуулж эхэлсэн тул нэгээхэн хэсгийг нээлттэй явуулах нь эргэлзээтэй. Гэвч шүүх Н.Алтанхуяг гишүүний хүсэлтэд одоогоор хариулт өгөөгүй байна.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ